Дорноговь аймгийн Сайншанд сумын дөрөвдүгээр багт баригдах 320 хүүхдийн суудалтай бага сургуулийн барилгын шав тавих ёслол 2018 оны наймдугаар сарын 13-ны өдөр боллоо. Ёслолын үйл ажиллагаанд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Ж.Болор-Эрдэнэ, аймгийн БХБХ-ийн дарга Ц.Баярмаа, Сайншанд сумын ЗДТГ-ын дарга Г.Тунгалагтуяа, “Өгөөмөрөн шанд” ХХК-ийн захирал П.Баатарчулуун болон багийн иргэдийн төлөөлөл оролцлоо.
Тус сургуулийн барилгыг улсын төсвийн 2.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Өгөөмөрөн шанд” ХХК барихаар гэрээ байгуулсан бөгөөд 2019 онд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна.
Л.Сайнбаяр