Дорноговь аймгийн зарим нутгаар их хэмжээний усархаг бороо орсны улмаас Айраг сумын 11 өрх, албан байгууллагууд үерт автсан байна. Тус аймгийн Онцгой комиссын 2018 оны наймдугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар дээрх 10 өрхөд гэр, тавилга олгохоор шийдвэрлэлээ.
Гамшгийн үед шуурхай ажиллаж олон айл өрх, иргэдийг үер усны аюулаас аварсан Онцгой байдлын албаны бие бүрэлдэхүүн, Айраг, Даланжаргалан сумдад үйл ажиллагаа явуулж буй компаниуд, УБТЗ-ын хамт олонд Дорноговь аймгийн ЗДТГ-аас талархлаа илэрхийллээ.
Байгалийн гамшигт өртсөн айл өрхүүдэд тусламж үзүүлэхийг нутгийн ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад уриалж байна. Хандивын данс: ХААН банк 5361184739, 5099152555
Л.Сайнбаяр