09.00 цагт Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийгмийн бодлогын хороо санаачлан, НБГ, Боловсрол судалгаа шинжилгээний төв ТТБ, МХЦХ хамтран Нийслэлийн 9 дүүргийн төрийн ба төрийн бус өмчийн Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш сурган хүмүүжүүлэгч нарт “БНСУ-ын СӨБ-ын дэвшилтэт арга зүй” сэдэвт сургалтыг БНСУ-ын Их дээд сургуулийн 12 эрдэмтэн багш нарын багтай хамтран 2018 оны 08 сарын 15,16-ны өдрүүдэд зохион байгуулна. Сургалт нийслэлийн 3-р дунд сургуулийн зааланд эхэлнэ.
09.30 цагт "Хуурай ба хагас хуурай бүс нутгийн хөгжил ба хамгаалалт, тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх боломжууд" сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал хоёр дахь өдрөө үргэлжилнэ Хурал Чингис зочид буудлын 2 давхарын хурлын танхимд болно. Хуралд 5 орны 100 гаруй эрдэмтэн судлаачид оролцоно.
10.00 цагт НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдана. Хуралдаанаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хийсэн шалгалтын тухай болон Нийслэлийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэнэ.
11.00 цагт Үндэсний мэдээллийн төвд Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооноос Зүүн хойд Азийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ээлжит VIII чуулганы талаар мэдээлэл хийнэ.
11.00 цагт Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2018 оны эхний 7 сарын статистик мэдээллийг Засгийн газрын III байр, B1 давхрын танхимд танилцуулна.
11.00 цагт MN мэдээллийн төвд Хот хоорондын зорчигч тээврийн үнэ тарифын асуудлаар “Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбоо” ТББ, тээвэр эрхлэгч аж ахуйн нэгжүүд хамтран хэвлэлийн бага хурал зарлалаа.
12.00 цагт MN мэдээллийн төвд Герман улсын төмөр замын мэргэжилтэн Төмөр замын ачааны болон машинистын чиглэлээр сурах сонирхолтой монгол залуусыг сургаж, дадлага хийх,туршлага өгөх хөтөлбөр хэрэгжүүлэх талаар Rail Berlin Representative office мэдээлэл хийнэ.