Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны долдугаар сарын 25-ны өдрийн 126 дугаар тогтоолын дагуу “Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам”-ын шинэчилсэн төслийн хэлэлцүүлгийг 2018 оны наймдугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын алба, Засаг даргын Тамгын газартай хамтран дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Анкор” төвийн хурлын зааланд зохион байгууллаа.
“Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам”-ын шинэчилсэн төсөлд иргэдийн саналыг тусгах зорилготой тус хэлэлцүүлэгт дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллага, түргэн үйлчилгээний цэг, нийтийн эзэмшлийн зам талбайд худалдаа эрхлэгчид, Сууц өмчлөгчдийн холбоод, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг болон иргэдийн төлөөлөл 200 гаруй хүн оролцлоо.
Төслийн хэлэлцүүлгийн үеэр аж ахуйн нэгж, иргэдээс гарсан саналуудыг нэгтгэн, төсөлд тусгуулахаар дээд шатны байгууллагад уламжлахаар болсон байна.
Л.Сайнбаяр