Дорноговь аймгийн Онцгой комиссын зургадугаар хуралдаан болжээ. Тус хурлаар бог малын Мялзан төст өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээний явцын талаар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал эмнэлгийн албаны дарга Б.Баярмандах мэдээлэл хийсэн байна.
Түүнчлэн тус аймгийн Онцгой комисс энэ сарын 15-ны өдрийн “Авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” 07 дугаар шийдвэр, “Мал, амьтны гоц халдварт, бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэх тухай” 02 дугаар албан даалгаврыг гаргажээ.
Б.Лхам