Улаанбаатар хотод 2018 оны долдугаар сард ХДХВ/ ДОХ-ын хоёр тохиолдол илэрсэн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ ДОХ-ын нийт тохиолдол 264 болсон байна.
Мөн өнгөрсөн сард халдварт өвчнөөр өвчлөгчид 24928 болж, өмнөх оны мөн үеэс 3657 болж, 12.8 хувиар буурчээ. Харин цусан суулгаар өвлөгчид 1471 буюу 88.9 хувиар өссөн байна. Мөн гонококкт халдвараар өвлөгчид 366-гаар, трихомониазаар өвчлөгчид 128-аар, тэмбүүгээр өвчлөгчид 174-өөр, мөөгөнцрөөр өвчлөгчид 22-оор өсчээ.
Л.Сайнбаяр
Сэтгэгдэл (1)