Нийслэлийн Баянзүрх дүүргийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг зохион байгуулах комисс өнөөдөр хуралдлаа. Тус комиссын даргаар дүүргийн Дэд бүтэц, хот төлөвлөлт хариуцсан-Засаг даргын орлогч Т.Батцогт ажилладаг бөгөөд 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын тайлан мэдээг нэгтгэн комиссын гишүүдэд танилцуулсан юм.
Дүүргийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 55 хувьтай явагдаж байгаа бөгөөд одоогийн байдлаар бэлтгэл ажлын хүрээнд дүүргийн 12 хорооны гадна хаалгыг сольж, дөрвөн хороонд сангийн засварын ажил хийсэн байна. Түүнчлэн ОСНААУГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-1, 2, 3, 4-ийн их болон урсгал засварын ажил 54,5 хувьтай явагдаж байгаа аж.
Р.Хишигжаргал