Иргэд гол ус бараадаж, голын эрэг дагуу амарч, зугаалах үеэр санамсар болгоомжгүйн улмаас гол усанд осолдон, амь насаа алдах эрсдэл гарсаар байгаа талаар Онцгой байдлын албанаас мэдээлж байна. Он гарсаар 17 аймгийн 40 сум, нийслэлийн таван дүүрэгт уснаас эрэн хайх, аврах ажиллагааг нийт 56 удаа явуулжээ.
Б.Лхам