Дархан-Уул аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд аймгийн Засаг даргын нөөц сангаас хөрөнгө гаргах тухай асуудлыг хэлэлцсэн байна.
Аймгийн Засаг даргын нөөц сангаас 15 дугаар сургууль, 21, 22 дугаар цэцэрлэгийн дээврийн хэсэгчилсэн засвар, 15 дугаар цэцэрлэгийн биеийн тамирын танхимын дээврийн дулаалга, 18 дугаар цэцэрлэгийн гадна цэвэр усны шугамын иж бүрэн засвар, шинэ Дарханы 27 дугаар байрны дээвэр засварын төсвийг гаргахаар шийдвэрлэжээ.
Б.Лхам