Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Чинзориг: Бид оюуны потенциалаараа бус технологийн хувьд хоцрогдоод байна

2018-8-20
0
ЖИРГЭХ

 

Монголчууд зөвхөн спорт, урлагаар бус боловсролын салбарт ч дэлхийд өндөр амжилт гаргаж, эх орноо сурталчилдаг. Тодруулбал, олон улсын түвшинд зохион байгуулагддаг математик болон байгалийн ухааны хими, физик, биологийн олимпиадад манай сурагчид тогтмол өндөр амжилт үзүүлэх болсон билээ. Үүний нэг жишээ нь 7 сарын 15-22-нд Ираны нийслэл Тегеран хотноо зохион байгуулагдсан олон улсын биологийн 29 дэх удаагийн олимпиад юм. Манай улс өмнө нь Олон улсын Биологийн олимпиадаас 2014, 2016 онд тус бүр хүрэл болон мөнгөн медаль хүртэж байсан. Тэгвэл энэ удаагийн Монголын биологийн баг хос хүрэл медаль хүртсэн амжилттайгаар эх орондоо иржээ. Монголын багийн бүрэлдэхүүнд Олимпиадын хорооны нарийн бичгийн дарга, биологийн олимпиадын ахлагч, МУИС-ийн дэд профессор, багш Д.Нарангарвуу, МУИС-ийн дэд профессор, биологийн олимпиадын хорооны гишүүн, багш Л.Ариунцэцэг, “Орчлон”олон улсын сургуулийн биологийн багш Д.Чинзориг, “Болор”ахлах сургуулийн биологийн багш М.Цогт-Итгэл болон дөрвөн сурагчийн бүрэлдэхүүнтэй оролцсон байна. Улмаар“Орчлон”сургуулийн сурагч А.Ашид болон “Болор”ахлах сургуулийн сурагч Б.Билгүүн, нар хүрэл медалийн болзол хангажээ. 1990 онд анх зохион байгуулагдсан уг олимпиадын 29 дэх удаагийнх нь Ираны Тегеранд болоход 70 орны 269 сурагч оролцсон байна. Манай улсын хувьд 1997 оноос хойш оролцохдоо дөрөв дэх медалиа авсан нь энэ. Ингээд олон улсын биологийн олимпиадад шавиа амжилттай бэлтгэж оролцуулсан биологийн багш, магистр Д.Чинзоригтой ярилцсанаа хүргэе.

 

-Олон улсын биологийн олимпиадад Монголын баг амжилттай оролцож, анх удаа хос медальтай ирсэнд баяр хүргэе. Энэ удаагийн олимпиадын сонин сайхнаас мэдээлэл хүргээд ярилцлагаа эхлүүлэх үү?

 

-Баярлалаа. Олон хүний туслалцаа дэмжлэгээр ийм сайхан амжилт үзүүлээд ирлээ. Манай улсын хувьд 1997 оноос анх уг олимпиадад оролцож эхэлсэн. Гэхдээ тогтмол биш. Харин 2005 оноос бүх олимпиадыг алгасалгүй оролцсон байдаг юм. Ингээд анхны медалиа 2014 онд хүрэл медалиар эхлүүлж, 2016 онд мөнгө болгосон. Харин энэ жилийн хувьд анх удаа хос медальтай эх орондоо ирлээ. Олимпиадад нэг улсаас дээд тал нь дөрвөн сурагч өрсөлдөх боломжтой. Үндсэн баг буюу хоёр багш, дөрвөн сурагчийн зардлыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам хариуцдаг. Тиймээс өнгөрсөн хугацаанд хоёр багштай л явдаг байлаа. Харин энэ жил анх удаа дөрвөн багштай явсны үр дүн нь хос медаль юм. “Болор” ахлах сургуулийн багш М.Цогт-Итгэл болон миний бие олимпиадын бүрэлдэхүүнд багтахад тус тусын сургууль маань санхүүгийн дэмжлэг үзүүлж, зардлыг маань даасан. Медаль авсан хүүхдүүдээс М.Билгүүн 12 дугаар ангийн сурагч. Өмнө нь нэг удаа олимпиадад оролцсон туршлагатай. Харин А.Ашидын хувьд аравдугаар ангид сурдаг, анх удаа олон улсын олимпиадад өрсөлдөөд медальд хүртсэн нь онцлох амжилт юм болов уу. Эндээс харахад бид үнэхээр сайн бэлдэж чадвал манай хүүхдүүд олон улсын түвшинд үүнээс илүү амжилт гаргах боломж байна.

 

-Олон улсын олимпиадад оролцох сурагчдыг яаж сонгодог юм бэ. Улсын олимпиадад түрүүлж эрхээ авсан нь оролцдог юмуу, эсвэл тусгай сонгон шалгаруулалт байна уу?

 

-Эхлээд дүүргийн олимпиадад оролцож шалгарах ёстой. Энэ жилийн хувьд бараг 2000 орчим сурагч оролцсон гэх тоон мэдээ бий. Эндээс шалгарагсад нийслэлд өрсөлдөнө. Улмаар нийслэлийн есөн дүүргээс гадна 21 аймгаас шалгарсан нийт 30 сурагч өрсөлдөж түрүүлсэн нь олон улсад өрсөлдөх эрх авдаг байсан. Харин энэ жилийн хувьд нийслэлээс 12 хүүхэд анх удаа шалгаруулсан юм. Түүн дээр 21 аймгаас шалгарсан 21 сурагчаа нэмээд 33 хүүхэд улсын олимпиадад өрсөлдсөнөөрөө онцлогтой. Есдүгээр ангийнхан дотооддоо өрсөлдөөд тэмцээн нь дуусдаг бол 12 дугаар ангийнхан олон улсад өрсөлдөх эрх авдаг. Энэ жилийн Улсын Биологийн олимпиадаас шалгарч олон улсад өрсөлдөх эрх авсан дөрвөн хүүхдийн хоёр нь 10 дугаар ангийн сурагч гэдгээрээ онцлогтой. Мөн миний бэлтгэсэн 10-р ангийн сурагч А.Ашид нийслэлд 11 байр эзэлж улсын олимпиадад орох эрх авсан ба Улсын олимпиадад оролцож мөнгөн медаль хүртсэн юм. Улмаар олон улсын олимпиадаас хүрэл медаль хүртсэн явдалд багшийн хувьд маш баяртай байсан. Миний ажигласнаар сүүлийн гурван жилд Монголын Биологийн улсын олимпиадын асуултын агуулга, чанар жил бүр сайжирч олон улсын түвшинд ойртож байгаа явдалд шавиа бэлтгэж оролцуулдаг багш хүний хувьд ихээхэн талархаж байгаа.

 

-Биологийн олимпиадад оролцож байгаа сурагчид ямар даалгавар гүйцэтгэдэг нь ихээхэн сонирхол татаж байна. Математик бол зөвхөн тоогоо л бодно. Хими, физик ч мөн адил. Тэгвэл биологи?

 

-Математик бол тооцооллын ухаан төдийгүй хүн бүр заавал судлах хэрэгцээ юм. Байгалийн ухааны хичээлүүд болох физик, хими, биологийг нэгтгээд шинжлэх ухаан гэх  ойлголтод хамруулна. Эдгээрээс биологийн салбар нь хамгийн залуу шинжлэх ухаан юм. Байгалийн ухааны хичээлүүдийн нэг онцлог нь бүгд онол болон лабораторийн туршилтын ажлуудтай. Биологийн дадлага ажил нь үндсэн дөрвөн хэсэгтэй. Бидний сайн мэдэх амьтан болон ургамлын дадлага ажлууд, мөн молекул биологи, биохими болон экологи, эволюцийн гээд нийтдээ дөрвөн дадлага ажил гүйцэтгэдэг. Мөн онолын хоёр хэсэгтэй.

 

-Олон улсад илүү өндөр амжилт үзүүлэхийн тулд тулгардаг бэрхшээл нь юу вэ?

 

-Байлгүй яахав. Жишээ нь, олон улсын олимпиадын үеэр хэрэглэдэг орчин үеийн багаж төхөөрөмжүүдийг манай хүүхдүүд өмнө харж байгаагүй, барьж үзээгүй тохиолдлууд гардаг. Энд бидэнд байгаа нөхцөл бололцоондоо тааруулаад хэдэн ч удаа бэлтгэл хийж болно. Гэтэл тэнд очоод сүүлийн үеийн шинэ тоног төхөөрөмжүүдтэй тулгардаг. Гэтэл түүнийг өмнө нь хараагүй манай сурагчид хөгжлийн, соёлын шоконд орох тохиолдлууд бий. Хараагүй, барьж үзээгүй технологи дээр ажиллах нь бидэнд тулгардаг хамгийн том бэрхшээл юм. Харин бид онолыг бол ямар ч аргаар бүх хүчин чадлаа дайчлан бэлтгэж болно. Онолын асуултуудын хувьд хүүхдүүд маань боломжийн оноо авсан ч гэсэн дадлага ажил дээрээ тааруу үр дүн үзүүлбэл хичээл зүтгэл маань талаар болж байна гэсэн үг. Тэгэхээр дадлага ажил дээр алдаа гаргасан сурагчдаа бид буруутгах боломжгүй. Яалт ч үгүй улс орны технологийн хоцрогдол нь манайхны амжилтад сөргөөр нөлөөлж байгаа юм. Хэрвээ манайд олон улсын түвшинд хөгжсөн техник, тоног төхөөрөмж хангалттай байдаг бол Монголын хүүхдүүдийн амжилт өнөөдрийнхөөс илүү гарсан байхыг үгүйсгэхгүй. Бид оюуны потенциалаараа бус технологийн хувьд хоцрогдоод байна. Хоёрдугаарт, сурагчдаа удирдаж яваа хоёр багш гуравхан хоногийн дотор олимпиадын материалыг орчуулдаг. Дор хаяж 100 гаруй хуудас материал олон улсын олимпиадын хорооноос ирдэг. Энэ бол маш хүнд бөгөөд том ажил. Зарим үед үнэхээр амжихгүй болоод дутуу орчуулах тохиолдол байсан тухай сонссон. Сурагчдаа удирдаж явдаг хоёр багшийн зовлонг өөрийн биеэр мэдэрч, нүдээр харж байж итгэлээ. Энэ жил намайг болон Болор сургуулийн багшийн зардлыг тус тусын сургуулиас дааж явуулсан учраас бид анх удаа дөрвөн багшийн бүрэлдэхүүнтэй оролцсон. Ингээд олон улсын олимпиадын материалыг хамтдаа сууж орчуулсаны хүчинд тэдний энэ их ажлыг бага ч гэсэн хөнгөвчилсөн. Орчин цагийн биологийн үг хэллэг тэр бүр монгол хэлэнд байдаггүй нь орчуулгын ажлыг гүйцэтгэхэд бэрхшээл учруулдаг. Хоёр шөнө нойргүй сууж орчуулга хийнэ гэдэг маш хүнд ажил байдаг юм билээ. Зардал мөнгөний асуудлаа хялбархан шийдэж чаддаг бол дөрвөн багш явуулахад асуудал бага гарч байна. 100 хуудас материал орчуулна гэдэг хоёр багшид дэндүү ахадсан ажил байсан шүү. Гэтэл манай өмнөд хөрш БНХАУ болон өндөр хөгжилтэй Япон улсын багууд гэхэд л арав гаруй багшийн бүрэлдэхүүнтэй ирж байна. Болдогсон бол цаашид дөрөв биш юмаа гэхэд гурван багш явуулах хэрэгтэй. Хоёр үндсэн багшаас гадна үнэхээр сайн орчуулга хийдэг, мэдлэгтэй нэг туслах багш дагалдуулмаар санагдсан. Тэгж чадвал тэр хэрээрээ амжилт өснө гэсэн үг.

 

-Манай сурагчид олон улсад очоод технологийн хөгжил, соёлын шоконд ордог талаар та хэллээ. Тэгвэл Монголдоо бэлтгэл хийхдээ ямар тоног төхөөрөмж дээр ажилладаг юм бэ?

 

-МУИС-ийн багш нар төлөвлөгөө гаргаад байгаа нөөц бололцоогоо ашиглаад чадлынхаа хэрээр онол, дадлага зааж байна. Нэг үеэ бодвол Монголын биологийн олимпиадын хороо маань чадлаараа л байгаа бүх нөөц боломжоо ашиглан дадлага (туршилтын) ажлуудыг хийлгэдэг. Сүүлийн жилүүдэд олон улсаас тухайн орны нөхцөл байдлыг харгалзан үзээд дадлага ажил эхлэхээс өмнө тухайн олимпиадад хэрэглэх тоног төхөөрөмжийг танилцуулдаг болсон. Хэдийгээр тухайн үед танилцаж байгаа ч гэсэн гардан хийж үзээгүй учраас алдаа дутагдал гарч болно. Гэхдээ энэ жилийн манай медаль авсан хоёр хүүхэд маань дөрвөн дадлага ажлын хоёрыг нь 50-иас дээш хувийн гүйцэтгэлтэй хийсэн.

 

-Нэг зүйлийг сонирхож асуумаар санагдлаа. Дадлага ажил хийнэ гэхээр яг ямар даалгавар гүйцэтгэдэг юм бол?

 

-Дээр дурдсан дөрвөн хэсгийн хүрээнд молекулын түвшинд уураг болон ДНХ ялгах, түүнтэй холбоотой тооцоолол хийх хүртэл нарийн дадлага ажлуудыг гүйцэтгэдэг. Тухайлбал, молекул биологи, биохимийн болон экологи, эволюцийн дадлага ажлууд дээр математик, статистикийн тооцоолол хийгддэг тул энэ чиглэлээр бэлтгэж байгаа хүүхдүүд маань үүн дээр бас анхаарах хэрэгтэй.

 

-Тэгэхээр олимпиадад оролцогчид зөвхөн биологийн хичээлдээ бус математик, гадаад хэлэндээ ч сайн хэрэгтэй байх нь ээ?

 

-Яг тийм. Монголчууд биологийн талаар хангалттай мэдээлэлгүй санагддаг. Орчин үеийн биологийг зөвхөн амьтан, ургамлаар төсөөлөх нь өрөөсгөл ойлголт. Энэ нь эсийн болон генийн түвшинд, бүр цаашилбал нарийн тооцооллын түвшинд хөгжсөн. Олон улсын олимпиадад бэлдэж байгаа хүүхэд англи ном уншиж байж дэлхийтэй өрсөлдөнө. Түүнээс биш монгол хэл дээр орчуулагдан гарсан ном сурах бичгүүдийг уншаад амжилт гаргана гэвэл хэцүү. Нэг хүүхэд хамгийн багадаа 5000 орчим хуудас бүхий материал англи хэл дээр уншиж байж олон улсын түвшинд өрсөлдөх боломжтой болж байгаа юм. Тиймээс нэгдүгээрт, гадаад хэлний мэдлэг сайн байх ёстой. хоёрдугаарт, уншсан материалдаа тулгуурлаад суурь мэдлэгүүдээ ашиглаад өгөгдсөн өгөгдлийг шинжлэх, хэрэглэх, тооцоолох суурь чадамжууд байх хэрэгтэй. Яагаад гэвэл олон улсын олимпиадад ихэвчлэн логик шаардсан асуулт их ирдэг. Суурь мэдлэгтэй, дээрээс нь логик чадвартай, уншсан мэдлэгээ хэрэглээ болгож чаддаг, түүндээ дүгнэлт хийх сэтгэхгүйтэй, гадаад хэлтэй бол олимпиадын асуултад хариулж чадна.

 

-Таны дараагийн зорилго юу вэ?

 

-Би ахлах сургуульд багшлаад дөрвөн жил болжээ. Энэ хугацаанд улсын биологийн олимпиадаас шавь нараа 10 гаруй медаль авахуулсан байна. Тиймээс одоо улсын олимпиадад сурагчдыг бэлтгэхээс илүү олон улсад амжилт гаргах сурагчдыг бэлтгэх тал дээр илүү анхаарлаа хандуулж байна. Ингэхийн тулд 100-200 ам.долларын үнэтэй гарын авлага, сурах бичгийг өөртөө болон шавь нартаа хөрөнгө оруулан худалдаж авч ашигладаг. Ерөнхий боловсролын сургуулийн багшид тэр өндөр үнэтэй тоног төхөөрөмж нь байхгүй учраас гарын авлагаар л шавь нараа бүтэн жилийн турш бэлдэж байгаа юм. Ерөнхийдөө хүүхдүүдээ онолын хувьд сайтар бэлтгэхэд голлон анхаардаг. 

 

-Манайхан олон улсын олимпиадад амжилт үзүүлээд ирлээ. Тэр багш, сурагчдын гаргасан амжилтыг салбар яам нь, эсвэл холбогдох хүмүүс хэрхэн урамшуулж байна вэ?

 

-Олимпиадад оролцохын тулд их өндөр зардал гардаг. Жил бүр тэр зардлыг нь даагаад, бодлогоор дэмжиж байгаа нь том дэмжлэг гэж үзэж байна. Амжилт үзүүлээд ирсний дараа урамшуулал гэх мэт зүйл хүлээхээс илүү биднийг жил бүр боломж бололцоогоор нь хангаж, бидэнд тулгардаг бэрхшээлийг шийдэж чадвал тэр нь шагнал юм. Үүнийг анхааралдаа авбал сайн байна. Энэ жил хос медальтай ирэхэд БСШУСЯ-ны фэйсбүүк хуудсанд биднийг онцолсонд үнэхээр их баярласан. Энэ бол биднийг тоож харж буй нэг хэлбэр гэж ойлгож байгаа. Ямар ч байсан олон улсын биологийн олимпиадын хувьд маш олон хуудас орчуулгын ажилд одоогоор яамнаас томилж байгаа багшийн тоо хангалтгүй байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж нэмэгдүүлэх тал дээр анхаарвал зүйтэй гэж харж байна. Харин сүүлийн үед хувийн сургуулиуд үүнд маш их анхаардаг болсон. Тухайлбал, “Орчлон” сургууль л гэхэд миний зардлыг 100 хувь дааж олон улсын олимпиадад шавьтайгаа цуг оролцон одоогийн энэхүү амжилтыг гаргахад бүх талаар дэмжиж тусалсан. Энэ бол тус сургуулиас өгсөн хамгийн том дэмжлэг гэж ойлгож байгаа. Энэ дашрамд, “Орчлон” сургуулийн захиргаа болон хамт олонд баярласнаа илэрхийлье. Мөн шаардлагатай сурах бичгүүдээр хангасанд талархаж байгаагаа танай сониноор дамжуулан хэлмээр байна.

 

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин Б.Мөнхзул

 

 

 

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
“Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
Ихэнх нутгаар хуурайшилт их байна
О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    Өчигдөр 15 цаг 05 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    Өчигдөр 14 цаг 57 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Өчигдөр 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Дуа Липа "Samsung Electronics" компанийг зургийг нь зөвшөөрөлгүй ашигласан үндэслэлээр шүүхэд өгч, 15 сая ам.доллар нэхэмжилжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • Гадаадын иргэн харьяатын газрын даргаар Б.Энхсүхийг томиллоо
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК