Увс аймгийн сумдын газрын даамлуудад “Сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний зургийг газар зүйн мэдээллийн системийг ашиглан тоон хэлбэрээр боловсруулах нь” сэдэвт сургалт зохион байгуулжээ. Тус сургалтыг Байгаль орчин, Аялал жуулчлалын яам, “Монгол орны баруун бүсэд газрын доройтол, хөгжлийн сөрөг нөлөөллийг бууруулах, дүйцүүлэн хамгааллыг нэвтрүүлэх нь” төсөл хамтран хэрэгжүүлсэн байна.
Сургалтын хүрээнд сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг Газар зүйн мэдээллийн системийг ашиглан тоон хэлбэрээр боловсруулах чадвартай болгох зорилгоор Газар зүйн координатын системийн тухай ойлголт, ArcCatalog–тухай ойлголт, хэрэглээ, ArcCatalog–тай ажиллах арга зүй зэрэг сэдвүүдийг хамруулжээ.
Б.Лхам