Монголын Хуульчдын холбоо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг сар бүрийн сүүлийн долоо хоногийн лхагва гаригт зохион байгуулж байна.
“Нээлттэй хаалганы өдөрлөг” энэ сарын 22-нд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Драгон”, “Мишээл экспо”, “Дүнжингарав”, Зургаан буудлын “Оргил” худалдааны төвийн салбаруудад болно.
Өдөрлөг 09.00-17.00 цагийн хооронд үргэлжлэх юм. Дээрх салбар бүрт 2-3 мэргэшсэн өмгөөлөгч ажиллах бөгөөд өдөрлөгийг иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, өмгөөлөгчид тэдэнд хүрч үйлчлэх зорилгоор зохион байгуулдаг байна.
Л.Сайнбаяр