Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороонд байрлах Гадаад хэдний гүнзгийрүүлсэн сургалттай 23 дугаар сургуулийн бага сургуулийн өргөтгөлийн ажил эхэлжээ.
Энэ талаа УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Төрөлх 23 дугаар сургуулийнхаа 320 хүүхдийн бага сургуулийн өргөтгөлийг эхлүүллээ. 1983 онд сургуулийнхаа алтан босгоор алхсанаас хойш 35 жил өнгөрчээ. Э.Оюунчимэг багштай манай анги улсын тэргүүний бүлгээр хоёр удаа шалгарч, сурлага хөдөлмөрөөрөө үлгэрлэж байснаа дурсахад сайхан байна” гэв.
Б.Лхам
Сэтгэгдэл (2)