Баянгол-Агропарк хэдхэн хоногийн өмнө нээлтээ хийсэн билээ. 50га талбай бүхий уг паркт төрөл бүрийн хүнсний нарийн ногоонуудыг тарьж ургуулж байгаа бөгөөд тун удахгүй шар помидороо худалдаанд гарах гэж байгаа талаар Баянгол дүүргээс мэдээллээ.
Уг помидорын үрийг Өвөр Монголын Бaяннуур аймгаас авчирчээ.Түүнчлэн Солонгос улсаас хаш, үрлэн помидор.халуун чинжүү, цагаан лууван, кимчи, эрдэнэ шиш зэргийн үрийг авчирж тарьсан байна. Мөн монгол үрийн шар манжин, ногоон сонгино зэргийг тарьж байгаа аж.