Баянзүрх дүүргийн Иргэдийн спортын VII их наадам ирэх сарын 8, 9-ны өдрүүдэд болно. “Биеийн тамирын спортыг айл өрх, иргэн бүрт’’ уриатайгаар зохион байгуулагдаж буй тэс тэмцээн спорт, явган аялалын хүрээнд зохиогдохоор болжээ.
Дүүргийн хэмжээнд биеийн тамир спортыг хөгжүүлэх, иргэдэд биеийн тамир спортын үйлчилгээг чанар хүртээмжтэй хүргэх зорилготой аж. Тэмцээнд эмэгтэй, эрэгтэй, дасгалжуулагчийн хамт нийт 13 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд Жуковын талбайгаас Хар усан тохой чиглэлд явагдах юм. Тус тэмцээний техникийн зөвлөлийн хурал ирэх сарын 6-ны өдөр болно.
Б.Лхам