УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр 14:00 цагаас хуралдах тов зарлагдсан. Гэвч ирц хүрээгүй гэсэн шалтгаанаар цуцлагдлаа.
Хуралдаанд Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд тэргүүтэй Ж.Ганбаатар, Ц.Нямдорж, Б.Дэлгэрсайхан, Ц.Гарамжав, Ж.Батзандан, С.Бямбацогт, Л.Энхболд, Х.Нямбаатар болон УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нар оролцохоор ирсэн бөгөөд ирц бүрдээгүй гэдэг шалтгаанаар хуралдаан цуцлагдсан юм.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд “Ирц 50 хувьтай байлаа. Нэмээд нэг гишүүн ирсэн бол 51 хувьтай болж хуралдах боломжтой болох юм. Энэ удаагийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Авилгатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргалыг соль гэдэг асуудлаар албан бичиг өгсөн. Мөн Ерөнхийлөгчөөс тийм агуулгатай бичиг ирсэн. Тиймээс энэ асуудлыг хэлэлцэх гэсэн боловч ирц хүрэлцсэнгүй” гэлээ.
Р.Хишигжаргал