“Олон улсын татварын орчин үеийн чиг хандлага: Минимум стандарт” сэдэвт сургалт болж байна. тус сургалтыг Олон улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын БНСУ дахь Бодлогын төлөөлөгчид Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Татварын ерөнхий газартай хамтран зохион байгуулж байна.
Сургалтад ТЕГ болон Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагчид хамрагдаж байгаа аж. Өмнө нь тус төвтэй Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Татварын ерөнхий газар хамтран 2010, 2015 онуудад “Олон улсын татвар”, 2017 онд “Олон улсын татварын орчин үеийн чиг хандлага” зэрэг сургалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулж, хамтран ажиллаж байжээ. Сургалт маргааш өндөрлөнө.
Б.Лхам