Жил бүр Австрали улсын Элчин сайдын яамнаас бичил төслийн уралдааныг зарладаг байна. Харин энэ жил 500 гаруй төслийн санал ирснээс Цэргийн төв эмнэлгээс санаачилсан “Хүүхдийн төлөө” төсөл шалгарчээ.
Цэргийн төв эмнэлгээс санаачилсан уг төслийг хэрэгжүүлснээр хүүхдийн тасагт оношилгооны аппарат, засвар, үйлчилгээний багаж хэрэгсэл, хүүхдийн тасгийн зориулалттай ор болон нэн шаардлагатай бусад тоног төхөөрөмжүүдтэй болжээ.
Австралийн Элчин сайдын яамнаас 43 сая орчим төгрөгийн санхүүжилт хийсэн бөгөөд энэ төсөл нь хоёр үе шаттайгаар хэрэгжин дуусаж байгаа аж.