09.00 цагт “Хил дамжин халдварладаг мал, амьтны халдварт өвчний хяналт” сэдэвт Ази-Номхон далайн орнуудын бүсийн зөвлөгөөн “Корпорэйт Конвеншн Центер”-т 2 дахь өдрөө үргэлжилнэ. Холбоо барих утас: 9306-9999.
10.00 цагт НИТХ дахь АН-н бүлгийн хурал НЗДТГ-н "А" танхимд болно. Бүлгийн хурлаар улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлын явцын мэдээллийг сонсоно. Бүлгийн хуралд Нийслэлийн засаг даргын орлогч нар, Хотын ерөнхий менежер, харьяа байгууллагын удирдлагууд оролцоно.
11:30 цагт Үндэсний мэдээллийн төвд "Сайн энергийн төв" ТББ-аас "Ub palace"-д Эрүүл мэндийн лекц зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.
13.00 цагт Манай улсад айлчилж буй БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлал эхэлж ГХЯ-нд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай хэлэлцээ хийнэ.