Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвөөс 2018 оны 08-р сарын 28,29-ний өдрүүдэд 09:00-15:00 цагийн хооронд "Маркетинг менежмент" сургалтыг зохион байгуулах тул үйлдвэр эрхлэгч та бүхнийг урьж байна. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд өөрийн бизнесийг амжилттай удирдахад нь туслах маркетингийн болон менежментийн суурь мэдлэг ур чадварыг богино хугацаанд эзэмшүүлэх зорилготойгоор хэрэглэгчийн зан төлөв, маркетингийн судалгаа, шинжилгээ, маркетингийн иж бүрдэл, үйлчилгээний маркетинг, бизнес загвар зэрэг сэдвүүдээр сургалт явагдана.
Уг сургалт үнэ төлбөргүй бөгөөд сургалтын агуулгатай бүрэн танилцсан тохиолдолд сертификат олгоно. Сургалт Нийслэлийн Засаг Захиргааны IV байр буюу хуучнаар шилэн Улаанбаатар банкны байрны 2 давхарт Нийслэлийн ЖДҮ сургалт мэдээллийн төвийн сургалтын танхимд болно. Иргэд бүртгүүлэх шаардлагагүй бөгөөд заасан цагт бэлэн байхад болох аж.
Л.Сайнбаяр