Сүхбаатар дүүргийн Улаан загалмайн хороо, Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран сайн дурын цусны донорын өдөрлөгийг өнөөдөр зохион байгуулав.
Өдөрлөгт дүүргийн Засаг даргын Тамгын газар болон дэргэх хэлтэс, нэгжийн 40 гаруй албан хаагч нэгдэж, эрдэнэт хүний амь насыг аврах хүмүүнлэгийн энэрэнгүй үйлст өөрсдийн хувь нэмрээ орууллаа.
Нэг удаа цусаа өгөх нь гурван хүнд амьдрал бэлэглэдэг байна. Түүнчлэн цусаа тогтмол өгдөг донорууд цус багадалтаар өвддөггүй, харин ч цус алдалтыг тэсвэрлэх чадвартай болдог ажээ.
Л.Сайнбаяр