Булган аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан олон төрлийн аргахэмжээ зохион байгуулагдаж байна. Энэ хүрээнд төв болон хангайн бүсийн аймгуудын тогооч, нарийн боовчин, зөөгч, барменуудын аварга шалгаруулах ур чадварын уралдаан, сургалт, урлаг, спортын тэмцээн болж байна.
Булган аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын мэргэжлийн нэгдсэн холбоо хамтран зохион байгуулж буй тус тэмцээн нь энэ сарын 26-ныг хүртэл үргэлжлэх юм.
“Үндэсний болон орон нутгийн онцлогтой хоол ундааг хөгжүүлэн дэлгэрүүлэх нь” уриан дор зохион байгуулагдаж буй уралдаанд 8 аймгийн 160 гаруй тогооч, нарийн боовчин, зөөгч барменууд оролцож байгаа аж.
Б.Лхам