09-17 цагт Тогтвортой хөгжлийн зорилтуудыг ханган биелүүлэхийн тулд "тогтвортой санхүүжилт" гэж бий болгосон ба энэ санхүүжилт Монголд эрчим хүчний хэмнэлт, ногоон барилга, хот гэх мэт салбаруудад хэрхэн хэрэгжиж байгаа талаар чухал мэдээлэл авч болох уулзалт өнөөдөр "Туушин"-д болно
10:00 цагт Ургацын улсын комисс ХХААХҮЯ-ны 9 давхрын хурлын танхимд хуралдана. Хуралдаанаар ургацын урьдчилсан балансыг танилцуулж, ургац хураалтын бэлтгэл ажлын явцын талаар шаардлагатай мэдээлэл өгнө.
11:00 цагт Нийслэлийн Хангарди ордны 14 давхарт: ЗГ-ын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдах албан тушаалтнуудтай сахилга хариуцлага дэг журмыг сайжруулах чиглэлээр уулзалт хийнэ.
11.30 цагт Гэр хороолол хөдөлгөөн Хэнтий аймагт болох байсан нөхөн сонгуультай холбогдуулан "Монгол ньюс" мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийнэ.
12-19 цагт Монголын анхны "Урлагийн сэтгэл заслын төв" нээлтээ хийнэ.
13:00 цагт Хүүхдийн парк дээр UbFood фестиваль нээлтийн арга хэмжээ болно.