Монголын сууц өмчлөгчдийн дээд зөвлөлийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөлийн Тэргүүлэгчид даргыг сонгох хурал өчигдөр тус аймгийн засаг даргын хурлын танхимд боллоо.
Хуралд аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд, Захирагчийн албаны дарга Э.Равжаадэлгэрэх, МСӨХДЗ-ийн хангайн бүс хариуцсан тэргүүлэгч гишүүн Ц.Ганхуяг, Дархан сумын ЗДТГ-ын мэргэжилтэн Б.Батзул, 29 СӨХ-ны гүйцэтгэх захирлууд оролцжээ. МСӨХДЗ-ийн хангайн бүс хариуцсан тэргүүлэгч гишүүн Ц.Ганхуяг хурлыг удирдан Дархан салбар зөвлөлийн даргын сонгуулийг зохион байгууллаа. Нэр дэвшигчдээс Ж.Ариунаа СӨХ-дын гүйцэтгэх захирлуудын 55,1 хувийн саналаар Дархан салбар зөвлөлийн даргаар сонгогдон тамгаа гардан авсан бөгөөд салбар зөвлөлийн Тэргүүлэгчдийг Төрийн болон Инженерийн байгууллагын төлөөллийг оролцуулан есөн хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан байна.