Говьсүмбэр аймгийн Засаг даргын нэрэмжит оюутны тэтгэлэгт шалгарсан оюутнуудад батламж гардуулан өгчээ.
Тус тэтгэлэгт хагас болон бүтэн өнчин, ажилгүй, хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон эмэгтэй, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн нийт 25 оюутан хамрагджээ.
Мөн бүтэн болон хагас өнчин хүүхэд, ажилгүй, хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон эмэгтэй, өрхөөс хоёр зэрэг суралцдаг, сурлагын өндөр амжилттай суралцсан, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой зэрэг өрхийн хүүхдүүдэд тус бүр 200.000 төгрөгийн сургалтын тэтгэлэг олгосон байна.
Б.Лхам