Хөвсгөл аймаг дахь “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-443” нээлттэй хорих ангийн эзэмшлийн MV-1356 ашиглалтын лиценз бүхий нүүрсний ил уурхайн үйл ажиллагаатай тус аймгийн Засаг дарга танилцаж, тодорхойгүй хугацаагаар үйл ажиллагааг зогсоохыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон байна.
Тодруулбал, уурхайн нөөцийг Могойн голоос нүүрс тээвэрлэх боломжгүй цаг агаар хүндэрсэн тохиолдолд авч ашиглах, аймаг орон нутгийн хэрэгцээг хангахаас өөр зорилгоор гадагш тээвэрлэхийг зөвшөөрөхгүй гэжээ.
Мөн Төмөртийн аманд байрлах “Блек рок” ХХК-ний хайгуулын болон ашиглалтын талбайгаар орсон ба тус талбайд 180 гаруй байгалийн үл хөдлөх дурсгалт газар байрлаж байгаа тул мэргэжлийн байгууллагуудаар хууль ёсны дүгнэлт гаргуулан Ашигт малтмалын газарт санал хүргүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгожээ.
Б.Лхам