Орхон аймгас “Залуучуудын хөгжлийг дэмжих сарын аян”-ыг орон даяар эхлүүлж байна. Тодруулбал, тус аймаг 15-34 насны 33000 орчим залуучуудтай юм.
Тиймээс Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар/ ГБХЗХГ/-аас залуучуудынхаа хөгжил, боловсрол, эрүүл мэндийн хөгжлийн төлөө нэг сарын турш олон арга хэмжээг зохион байгуулахаар болжээ.
Энэ хүрээнд залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байранд зуучлах, эрүүл мэнд, амьдрах ухааны боловсрол олгох зэрэг олон ажил зохион байгуулах аж.
ГБХЗХГ-ын өнгөрсөн онд хийсэн судалгаагаар залуучуудад чөлөөт цаг өнгөрүүлэх орчин дутмаг, ажлын байр олддоггүй, амьдрах ухааны сургалтад хамрагдахыг хүсдэг гэсэн дүн гарчээ.
Б.Лхам