Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор энэ амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт хийгдэж байгаа билээ.
Тэгвэл өнөөдөр улсын дугаар нь сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр замын хөдөлгөөнд оролцох юм. Өөрөөр хэлбэл 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн тээврийн хэрэгсэл 08:00-20:00 цагийн хооронд зуны хязгаарлалтын бүсэд явах боломжтой.
Харин ирэх долоо хоногийн амралтын өдрүүдэд ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээ болохоор төлөвлөгдөж байгаа тул есдүгээр сарын 1-2-ны өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй бөгөөд есдүгээр сарын 3-наас дугаарын хязгаарлалт үйлчлилнэ.
Р.Хишигжаргал