Өнгөрсөн баасан гарагт МУИС-ийн оюутнууд сургалтын төлбөр нэмж байгааг эсэргүүцэж тайван жагсаал цуглаан зохион байгуулсан билээ.
Энэ үеэр оюутнууд ямар үндэслэлээр төлбөрийг ийн нэмж байгаад тайлбар авахыг шаардсан бөгөөд энэ тал дээр Социологи нийгмийн ажлын тэнхимийн багш О.Мөнхбат “Даварсан малнуудын зайлуулах ёстой байхгүй юу” хэмээн хэлж, дунд хуруу гаргаж доромжилсон. Тэгвэл энэ үйлдэл нь олон нийтийн сүлжээгээр тархаж олны дургүйцлийг ихээр хүргээд байгаа.
О.Мөнхбат багшийн энэ үйлдлийг оюутнууд дургүйцэж, сургуулийн захиргаанд гомдол гаргасан бөгөөд улмаар салбарын сайд МУИС-ийн захирал Я.Төмөрбаатарт болчимгүй үйлдэл гаргасан багшид хариуцлага тооцох үүрэг өгчээ.
Дашрамд дуулгахад маргааш яамнаас өргөтгөсөн хэвлэлийн бага хурал хийх юм байна. Бүх газрын дарга нар, харьяа байгууллагын дарга нар оролцох юм байна.
Сэтгэгдэл (3)