Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ХХААХҮ-ийн сайд, Улсын ургацын комиссын дарга Б.Батзоригийн албан даалгавар

2018-8-27
0
ЖИРГЭХ

 

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД, 
УЛСЫН УРГАЦЫН КОМИССЫН ДАРГЫН 
АЛБАН ДААЛГАВАР

 

2018 оны 08 дугаар                                       Дугаар 01                               Улаанбаатар хот
сарын 25-ны өдөр                                                                                                                      

 

УЛСЫН УРГАЦЫН КОМИССЫН ГИШҮҮД, АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА НАРТ

 

Ургац хураалтын ажлыг эрчимжүүлэх тухай

 

Энэ оны ургацын урьдчилсан балансаар 450.3 мянган тонн үр тариа, үүнээс 425.8 мянган тонн буудай, 151.0 мянган тонн төмс, 95.1 мянган тонн хүнсний ногоо, 30.1 мянган тонн тосны ургамал, 86.3 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоогдоод байна.

 

Байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйл ган, нарны хэт их халалтын нөлөөгөөр үр тарианы 8.1 мянган га талбай ургац алдаж, 17.6 мянган га талбай тэжээлд шилжсэнээр нийтдээ 25.7 мянган га талбайн ургац хураагдах боломжгүй болсон байна.

 

Урьдчилсан балансаар таримлын болц жигд бус, цэцэглэлтийн үе шатандаа байгаа талбайн хэмжээ нилээд их байгаагийн зэрэгцээ 8 дугаар сар бүхэлдээ хур тундас ихтэй байсны улмаас зарим бүс нутгуудад тариа хэнзлэн ургаж байгаа тул цаашид цаг агаарын төлөв байдалтай уялдуулан хураалтын ажлыг технологийн дагуу чанартай гүйцэтгэж чадвал буудай, төмсний хэрэгцээгээ дотоодын ургацаас хангах боломж харагдаж байна.

 

Тиймээс ургац хураалтын ажлыг богино хугацаанд шуурхай зохион байгуулах, Төрийн байгууллагуудын ажлын уялдааг хангах зорилгоор Улсын ургацын комиссын гишүүд, холбогдох мэргэжлийн байгууллага, орон нутгийн удирдлагуудад хандаж дараах АЛБАН ДААЛГАВАР-ыг өгч байна.

 

1. Аймаг, сумдад ургацын салбар штаб байгуулж ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэлийн ажлыг нэгдсэн удирдлагаар ханган  шуурхай зохион байгуулах,  аж ахуйн нэгж, айл, өрх, иргэдийн хураан авсан үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний ургацын мэдээг үнэн зөв шуурхай гаргуулж улсын нэгдсэн мэдээ тайланд тусгуулах арга хэмжээ авч ажиллахыг Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт,

 

2. Намрын ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэлийн ажилд шаардагдах шатахууны нөөцийг бүрдүүлэх, цахилгаан эрчим хүчээр тасралтгүй, найдвартай хангах, ургацын ажлын дундуур өр авлага, төлбөр тооцоо хийж  эрчим хүчний хязгаарлалт хийхгүй байх зохицуулалтын  арга хэмжээ авч ажиллахыг Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга, Ашигт малмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэн нарт,

 

3. Үер ус ихтэй байсан энэ жилийн онцлогийг харгалзан ургац тээвэрт ашиглагдах зам гүүрийн эвдрэл, гэмтлийг шалгаж тодруулах, шаардагдах хөрөнгийн тооцоог гаргаж эх үүсвэрийг нь шийдвэрлүүлэн засварын ажлыг шуурхайлах, төмөр замаар тээвэрлэгдэх ургац тээвэрлэлтэд  саатал гаргахгүй байх зохион байгуулалтын арга хэмжээ авахыг  Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар, Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт,

 

4. Сортын хянан баталгааг хугацаанд нь хийж дуусгах, дараа оны тариалалтад зориулан нөөцлөх үрийн цэвэрлэгээг шалгаж стандартад тэнцүүлэх, ногооны зоорь, агуулах, үтрэмийн цэвэрлэгээ ариутгал, бүтээгдэхүүний хадгалалтад хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун, Аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нарт,

 

5. Буудай хадгалах  агуулах, элеваторын бэлэн байдлыг хангаж   энэ намрын ургацаас чанар сайтай үрийн болон хүнсний буудайн нөөц бүрдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирал В.Үнэнбат, Монголын тариаланчдын үндэсний холбооны тэргүүн, Гурилын үйлдвэрүүдийн захирал нарт,

 

6. Ургац хураалтын үед ашиглагдах жин хэмжүүр, хэмжих хэрэгслэлийн баталгаажуулалтыг яаралтай хийж дуусгахыг Стандартчилал, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирал В.Үнэнбат, Гурилын үйлдвэрүүдийн захирал, Аймаг, нийслэлийн Хүнс ,хөдөө аж ахуйн газрын дарга нарт,

 

7. Ургац хураалтын явцад тариаланчдыг цаг агаарын урьдчилсан мэдээ, мэдээллээр тогтмол хангах, түгээх зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин, аймаг нийслэлийн Хүнс ,хөдөө аж ахуйн газрын дарга нарт,

 

8. Таримлын болц, цаг агаарын төлөв байдалтай уялдуулан ургац хураалтын үед баримтлах  технологийн ерөнхий зөвлөмж боловсруулж тариаланчдын хүртээл болгох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Ц.Болорчулуун, Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн захирал Н.Баярсүх нарт,

 

9. Ургац хураалтын ажилд оюутан, цэргийн албан хаагчдыг татан оролцуулах ажлыг шуурхай зохион байгуулах, тэдгээрийн эрүүл ахуй, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангаж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле, Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, Боловсрол, соёл шинжлэх ухааны дэд сайд Ганбаяр, Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын дэд сайд С.Мөнгөнчимэг, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Аймаг, нийслэлийн засаг дарга нарт,

 

10. Ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэлийн ажилд оролцож буй тариаланчид, ногоочид, оюутан сурагчид, цэргийн алба хаагчдад зориулсан эрүүл мэндийн үйлчилгээг газар дээр нь үзүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Аймаг, нийслэлийн засаг дарга нарт,

 

11. Ургац хураалтын ажлын явц болон үр дүнг  хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр шуурхай дамжуулж олон нийтэд хүргэх, тариалангийн салбарт авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнг сурталчилах чиглэлээр хамтран ажиллахыг Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн захирал Л.Нинжжамц, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга  Д.Энхбат нарт,  

 

12. Үр тариа, төмс, хүнсний ногооны тээврийг нийслэл болон томоохон хотуудад саадгүй нэвтрүүлэх, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор улсын чанартай зам, гүүрэн дээр цагдаагийн эргүүл, пост ажиллуулахыг Цагдаагийн ерөнхий газрын Замын цагдаагийн албаны дарга Д.Амарсайхан, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Ц.Болорчулуун нарт,

 

13. Төмс, хүнсний ногооны борлуулалтыг дэмжих, нийслэлийн иргэдийг хямд үнэтэй, чанартай ногоогоор хангах зорилгоор хотын дүүргүүдэд төмс, хүнсний ногооны борлуулалтын цэг ажиллуулах арга хэмжээ авахыг Улаанбаатар хотын ерөнхий менежер Н.Гантөмөр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат, Монголын тариаланчдын үндэсний холбоо, Хөдөөг шинэчлэх фермерүүдийн холбооны тэргүүн нарт,

 

14. Албан даалгаврын биелэлтийг 12 дугаар сарын 10-ны дотор гаргаж дүнг танилцуулахыг Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Улсын ургацын комиссын нарийн бичгийн дарга Ц.Болорчулуун, аймаг нийслэлийн Хүнс ,хөдөө аж ахуйн газрын дарга нарт,

 

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД, УЛСЫН УРГАЦЫН КОМИССЫН ДАРГА Б.БАТЗОРИГ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
“Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
Ихэнх нутгаар хуурайшилт их байна
О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • zochin (122.201.26.172)
    alban daalgabaraar ami zogooson evii zasgiin gazar< oor olon helber baidag umaa toriin udirdahuin yhaand
    2018 оны 08 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    Өчигдөр 15 цаг 05 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    Өчигдөр 14 цаг 57 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Өчигдөр 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Дуа Липа "Samsung Electronics" компанийг зургийг нь зөвшөөрөлгүй ашигласан үндэслэлээр шүүхэд өгч, 15 сая ам.доллар нэхэмжилжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • Гадаадын иргэн харьяатын газрын даргаар Б.Энхсүхийг томиллоо
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК