зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Лхагвадорж: Ардчилсан Оюутны Холбоо, Их дээд сургуулийн оюутны байгууллагуудтай нэгдэж хөдөлнө

2018-8-27
0
ЖИРГЭХ

“Ардчилсан Оюутны Холбоо”-ноос Үндсэн долоон асуулга бүхий албан шаардлагыг төрийн болон төрийн бус өмчийн бүх их, дээд сургуулиудын удирдлагуудад энэ  сарын 14-ний өдөр хүргүүлсэн билээ. Үүний дагуу Ардчилсан Оюутны Холбооны тэргүүн Н.Лхагвадоржоос зарим зүйлийг тодрууллаа. 

 

-Бүх их дээд сургуулиудад албан тоот илгээсэн гэсэн. Хэдэн сургуулиас хариу ирээд байна?

-Монгол Улсын хэмжээнд 96 их дээд сургууль үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн болов чиг энэ хичээлийн жилд дөрвөөс таван сургууль хоорондоо нэгдсэн гэсэн хариултыг өгсөн байна. .Бид бүх сургуульд албан тоотыг хүргүүлсэн боловч яг одоогийн байдлаар 35 сургуулиас албан ёсны албан тоотын хариу ирсэн байна. Энэ 35 сургуулиудад Монголын мянга мянган оюутан залуусын өмнөөс баярлаж байгаагаа хэлмээр байна.

 

-Танай холбооны тавьж буй шаардлагад сургалтын төлбөрийн талаар багтсан уу? Энэ талаар?

-Бидний долоон асуулгын хамгийн чухал сургалтын төлбөрийн нэмэгдлийн зорилго юу вэ гэсэн асуулт байсан. Тэгэхээр төрийн өмчийн бүх их дээд сургуулиуд болон хувийн их дээд сургуулиуд төлбөрөө нэмсэн байна. Зарим Их дээд сургуулиуд төлбөрөө нэмээгүй гэх мэдээллийг бидэнд өгсөн боловч бодит байдал дээрээ нэмсэн байгаа. Харин Их дээд сургуулиуд төлбөрөө нэмсэн байдлаа тайлбарлахдаа “оюутны хөгжлийг нэмэгдүүлэх, багш ажилчдын ур чадварыг сайжруулах,  сурч боловсрох орчинг сайжруулах, тэдэнд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг нэмэгдүүлэх, багш нарын цалинг нэмэгдүүлэх” гэх зэрэг ажлуудад зарцуулна гэсэн тайлбарыг өгсөн байгаа. Гэвч сургалтын төлбөр зөвхөн энэ жил нэмэгдэж байгаа асуудал биш ээ. Сургалтын төлбөр жилээс жилд нэмэгдсээр байгаа. Харин жилээс жилд нэмэгдсээр байгаа сургалтын төлбөр бидэнд үр өгөөжөө өгсөн үү гэвэл үгүй. Хоёрт сургалтын төлбөрөө нэмсэн бол багш нарын цалин нэмэгдэх үү гэдэг асуулт гарч ирж байгаа. Энэ асуултад зарим Их дээд сургуулиуд багш нарын ажлын үзүүлэлт, ачаалал, ажилласан жил , багш нарын ур чадварыг харгалзан үзэж шатлалтайгаар  нэмнэ гэсэн хариуг өгсөн байгаа.

 

-Багш нарын цалинг ямар сургуулиуд нэмнэ гэсэн бэ?

-Жишээлбэл Шинжлэх ухаан, технологийн их сургууль 10 хувиар, Этүгэн их сургууль 10-15 хувиар, Урлах эрдэм дээд сургууль 12-25 хувиар тус тус нэмнэ гэсэн байна. Мөн багш нарын цалинг нэмэхгүй ээ гэсэн сургуулиуд ч байна. Үүнд Монгол улсын их сургууль багтаж байна. Тус сургуулиас бидэнд “сургалтын төлбөрийн нэмэгдэл багш нарын цалинг нэмэхэд төсөвлөгдөөгүй” гэсэн хариуг өгсөн.

 

 

-Та нарын тэмцэл цаашдаа хэрхэн өрнөх вэ?

 Манай холбооноос наймдугаар сарын 15-наас хойш бүх их дээд сургуулиудтай холбоотой байгаа. Шулуухан хэлэхэд Их дээд сургууль гэдэг бол боловсролын салбарт үйл ажиллагаагаа явуулж, бүхэл бүтэн тусгаар тогтносон улсын ард иргэдэд боловсрол олгож байгаа томоохон ач холбогдолтой салбар юм. Их дээд сургуулийн зарим нэг удирдлагуудад уриалж хэлмээр байна. Ялангуяа албан тоот авахыг эрс эсэргүүцсэн “Наад тоотод чинь бид хариу өгөх шаардлагагүй гэж үзсэн” таван сургууль байгаа. Энэ таван сургууль дээр ардчилсан оюутны холбооны гишүүд дэмжигчид бид бүхэн хамтдаа очиж сургуулийн захирлаас албан ёсны асуултыг асууна. Тэр асуулт нь “Танай сургууль боловсролын салбарт юу нууж байгаа вэ” гэсэн асуулт байх болно. Ямартай ч бидэнд ирсэн 35 хариулт үнэнд нийцэхгүй байгаа. Тиймээс үндсэн хоёр субъект буюу Боловсролын яам тэр дотроо БСШУС-ын сайд Ц.Цогзолмаад албан тоотыг өнөөдөр хүргүүлж байгаа. Ялангуяа сургалтын төлбөрийн нэмэгдлийг үе үеийн сайдууд жил болгон төлбөр нэмэхгүй гэсэн үүргийг их дээд сургуулиудад өгсөн байдаг.

 

Тэгэхээр энэхүү албан тоотын агуулга болбол дотроо хоёр үндсэн агуулгатай. Нэгд “Сайд аа таны үгийг сонсдоггүй сургуулийн удирдлагууд хэрвээ байгаа бол тухай сургуулийн удирдлагууддаа төрийн бодлогыг хэрэгжүүлээч ээ. Сайдаа сонсдоггүй сургуулийн захирлууд байх уу. Аль эсхүл та өөрөө огцроод, өөр чаддагт нь ажлаа өгөөч ээ“ гэсэн. Хоёр  “Боловсролын сайд сургалтын төлбөрийг 10 хувиас дээш өсгөж болохгүй шүү гэсэн чиглэлийг өгсөн гэх мэдээлэл байна. Гэтэл таны 10 хувь өсгөөрэй гэсэн сургуулиуд 10-аас дээш хувьд өсгөсөн байна” гэсэн агуулга бүхий хоёр шаардлага хүргүүллээ. Улмаар Монголын бүх Их дээд сургуулиудын оюутны холбоод нэгдэж “Оюутны сургалтын төлбөрийн эсрэг түр хөдөлгөөн”-ийг байгуулахаар болоод байгаа. Ардчилсан Оюутны Холбоо, Их дээд сургуулийн оюутны байгууллагуудтай нэгдэж хөдөлнө гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Ирэх гурав дахь өдөр Их дээд сургуулийн холбоодын нэгдсэн хэвлэлийн бага хурал хийх болно.

 

Л.Сайнбаяр 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.72.240.4)
    За даа хүүхдүүд минь энэ ардчилалын нэр барьсан улсууд хэцүү шүү Яаж ч самарч мэднэ хүүхдүүдийг өмнөө баричихаад ард нь луйвар хулгайгаа хийхээр зэхэж байгаа Өөрсдөө хэлэх үгээ хэлээд тэмц эдний хэрэг юу байна
    2018 оны 08 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    10 цаг 35 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    10 цаг 45 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    11 цаг 24 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    11 цаг 36 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    11 цаг 51 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    11 цаг 59 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    12 цаг 27 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК