Халуун, хүйтэн хэрэглээний ус ашиглалтыг бүрэн шийдвэрлэж, орчин үеийн тавилга хэрэгслээр ханган тохижуулсан, сургалтын гурван өрөө, дотуур байрны хоёр өрөө, Багш хөгжлийн танхим, гал тогооны өрөө, ариун цэврийн өрөөнөөс бүрдэж буй тус бүтээн байгуулалтыг “Care for Mongolia” төслөөс санаачлан Швейцарь улсын иргэн Франсуа Рийлийн гэр бүлээс санхүүжүүлэн бариулсан байна.
Мөн тус сумын ЗДТГ-аас модон эд материалын дэмжлэгийг үзүүлжээ. Улаан-Амны бага сургууль нь 1940 онд байгуулагдсан, сумын анхны сургууль юм. Сургуулийн барилгын ашиглалтын байдал хуучирч, хүүхдүүдийн тав тухтай сурч боловсрох нөхцөл алдагдсан энэ үед шинэ сургууль байгуулж, хөдөөгийн алслагдсан багийн хүүхдүүдэд мэдлэг боловсролоо нэмэгдүүлэх боломж бүрдэж байна. Аймгийн ИТХ-аас хоёр сая төгрөгийн тоног төхөөрөмжийг сургуулийн үйл ажиллагаанд хандивлахаар болов.
Л.Сайнбаяр