БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И өнгөрсөн баасан гарагт Баян-Өлгий аймагт айлчилсан билээ.Энэ үеэр тэрбээр тус аймгийн удирдлагуудтай уулзсан байна. Уулзалтад Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар оролцжээ.
Талууд махны экспортыг сэргээх, хилийн боомтуудын чадавхийг нэмэгдүүлж, үйл ажиллагааг нь сайжруулах, хил орчмын бүс нутгуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг асуудлуудаар харилцан санал солилцсон байна.
Мөн Ван И, Хятадын Засгийн газраас Баян-Өлгий аймагт нэг сая юаний тусламж үзүүлэхээр болсон талаар мэдэгджээ. Тус аймгийн удирдлагууд дээрх мөнгийг орон нутгийн нийгэм, эдийн засаг, гадаад харилцааг хөгжүүлэхэд зарцуулахаар төлөвлөж байгаа аж.
Сэтгэгдэл (1)