Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар БНСУ-ын Инчон хотын Ёнсу дүүрэгтэй хамтран ажиллах хүрээнд хэрэгжиж буй “Сурагч солилцооны хөтөлбөр”-өөр дүүргийн сурагчдын төлөөлөл Ёнсү дүүрэгт зочилж байна.
Сурагчдыг Ёнсу дүүргийн Засаг дарга Го Нам Сэок хүлээн авч уулзан, дүүргийнхээ талаар болон боловсролын салбарт баримталж буй бодлогыг танилцуулсан байна.