Баянгол дүүргийн Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/370 тоот захирамжийн хүрээнд Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс дүүргийн Замын Цагдаагийн хэлтэстэй хамтран энэ сарын 27-ны өдөр машинаар зөвшөөрөлгүйгээр хүнсний ногоо худалдаалж буй иргэдийн үйл ажиллагаанд Мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт хийжээ.
Шалгалтаар гурван иргэнд Зөрчлийн тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасныг үндэслэн 150.0 мянган төгрөгийн шийтгэл оногдуулж, зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж байсан найман иргэний үйл ажиллагааг таслан зогсоов.