Чингэлтэй дүүргийн “Өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд Иргэдийн спортын YII их наадмын дүүргийн аварга шалгаруулах “Явган аялал”-ын тэмцээнийг наймдугаар сарын 25-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Тэмцээнд есдүгээр хорооны 108 тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа дайчлан өрсөлдсөн юм.Тус тэмцээний шүүгчээр Улсын шүүгч спортын мастер Б.Отгонбавуу, спортын мастер Ц.Оюунгэрэл, спортын мастер н.Оюунцэцэг, спортын мастер н.Баттулга, эмч шүүгчээр Б. Даш нар ажилласан байна.
Тэмцээн нэгдүгээр байранд 16 дугаар хорооны баг тамирчид, хоёрдугаар байранд 19 дүгээр хорооны баг тамирчид, гуравдугаар байранд нэгдүгээр хорооны баг тамирчид тус тус шалгарлаа.
Тэмцээнд тэргүүн байр эзэлсэн 16 дугаар хорооны баг тамирчид Нийслэлийн иргэдийн спортын шигшээ тэмцээнд оролцох эрхтэй боллоо.
Л.Сайнбаяр