Монгол Улсын Шадар сайдын баталсан удирдамжийн хүрээнд тус хэлтсээс дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа нефтийн бүтээгдэхүүн борлуулах, хадгалах шатахуун түгээх станц, автомашиныг хийгээр цэнэглэх станцуудад “Гамшгаас хамгаалах тухай” болон “Галын аюулгүй байдлын тухай” хууль, бусад холбогдох норм дүрэм, стандарт, Гамшгаас хамгаалах улсын хяналтын дүрэм, Гал түймрийн улсын хяналтын дүрэм болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан эрх зүйн бичиг баримтуудын хүрээнд гүйцэтгэлийн шалгалтыг 2018 оны наймдугаар сарын 01-ны өдрөөс наймдугаар сарын 26-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Шалгалтад нийт 13 шатахуун түгээх станц хамрагдаж нийт 75 зөрчил илэрсэн бөгөөд Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн албан шаардлага зургаа, гал түймрийн улсын хяналтын байцаагчийн мэдэгдэл нэг өгч Зөрчлийн тухай хууль тогтоомж зөрчсөн нэг аж ахуй нэгжийг 1,000,000 төгрөгөөр, нэг иргэнийг зөрчлийн тухай хуулийн 5,14 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасны дагуу 100,000 төгрөгөөр нийт 1,100,000 төгрөгийн захиргааны арга хэмжээ авч ажиллалаа.