ХБНГУ-ын Бранденбург муж улсын Барут/Марк хотын “Ам Хайдевег” дүүрэгт “Muruner Strabe” буюу “Мөрөнгийн” гудамж байгуулагдана.
Барут/Марк хот нь Хөвсгөл аймгийн нийслэл Мөрөн хоттой 2011 оноос хойш түншлэлийн харилцааг идэвхтэй хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд түнш хотынхоо нэрэмжит гудамж нээх ёслолыг 2018 оны есдүгээр сарын 7-ны өдөр зохион байгуулах аж.
Барут Марк хот нь хамтын ажиллагааны хүрээнд Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт гал унтраах машин, сургуулиудад ус цэвэршүүлэх төхөөрөмж зэргийг өмнө нь нийлүүлж байсан билээ.