Нийслэлийн цагдаагийн газраас зохион байгуулж байгаа “Хичээлийн шинэ жил” нэгдсэн арга хэмжээний хүрээнд энэ сарын 29-ны өдөр буюу өнөөдөр Монголын оюутны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Жигжид, нарийн бичиг Т.Ган-Эрдэнэ, Үүрийнтуяа болон дотуур байрны багш нарын нэгдсэн холбооны тэргүүн Ю.Уранчимэг нартай уулзалт зохион байгуулав.
Уг уулзалтаар оюутан, залуусдыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцаж, зөвлөмж гардуулан өглөө.