Монгол Улсад Стандарт, хэмжил зүйн салбар үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойг тохиолдуулан “Хэмжил зүй- Эдийн засгийн хөгжилд” сэдэвт илтгэл, бүтээлийн уралдааныг тус газраас зарлажээ.
Тус уралдаан нь хэмжил зүйн салбарыг бүсчлэн хөгжүүлэх, ижил хэмжлийн төрлийн ажилтнуудын харилцан туршлага солилцох, шалгалт тохируулгын ажлын уялдаа холбоог сайжруулах, орчин үеийн шинэ арга, аргачлал нэвтрүүлэх зорилготой аж.
Илтгэлд төв болон орон нутгийн салбарын хэмжилзүйч, мэргэжилтнүүд оролцох ба материалыг аравдугаар сарын 1-ний өдөр хүртэл хүлээн авна
Б.Лхам