Дархан-Уул аймгийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 01-А/290 дүгээр захирамжаар улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2019-2020 онд Дархан-Уул аймагт хийгдэх авто зам, инженерийн шугам сүлжээ, хот тохижилт, засвар үйлчилгээ, ногоон байгууламж, нийгмийн салбарт хийгдэх хөрөнгө оруулалтын ажлуудын судалгааг гаргах гээд нийт дөрвөн ажлын хэсгийг байгуулжээ.
Өчигдөр буюу 29-ны өдрийн 18.00 цагт авто замын ажлуудын судалгааг гаргах ажлын хэсэг эвдрэл гэмтэлтэй болон өргөтгөх шаардлагатай авто замуудын нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан байна.
Р.Хишигжаргал