DYRBERG/KERN брэндийн энэ оны намар, өвлийн “CHATEAU” буюу “ЦАЙЗ" коллекцийн нүүр царайгаар “Mонполимет” группын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Н.Мөнхнасан боллоо.
Тус коллекц нь ихэс дээдсийн эдэлж, хэрэглэж байсан болон дундад зууны Данийн хатдын амьдралын хэв маяг, ордон цайзын өнгө төрх, хатдын сүр жавхланг орчин үеийн амьдралын хэв маягтай хослуулан буулгаж эмэгтэй хүний гоо үзэсгэлэнн тодотгож өгснөөрөө онцлог юм.
"Монполимет" группын Н.Мөнхнасан DYRBERG/KERN брэндийн нүүр царай болсноор дэлхийн 60 гаруй орны төлөөлөл болж байгаа аж.
Б.Лхам