Зориг сангаас Байгаль орчны манлайлал хөтөлбөрийг 9 дэх жилдээ зарлалаа.
Байгаль орчиндоо хувь нэмрээ оруулах, өөрийгөө хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй залуучуудыг уг хөтөлбөрт урьж байгаа бөгөөд оролцохыг хүсэгчид нь 25 хүртэлх настай, их, дээд сургууль төгссөн байх шаардлагатай.
Өргөдлийг онлайнаар https://form.jotform.me/zorigfoun%E2%80%A6/efp-2019-application-form хаягаар бөглөх бөгөөд 2018 оны 9 сарын 21-ны өдрийн 18 цаг хүртэл хүлээн авах юм байна.
Байгаль Орчны Манлайлал Хөтөлбөр нь Монгол Улсын байгаль орчинд тулгарч буй олон төрлийн асуудлуудын тухай мэдлэгээ дээшлүүлэх хүсэлтэй залуу мэргэжилтнүүдэд зориулсан хөтөлбөр юм.