Дэлхийн Хараагүйчүүдийн Холбооны Ази Номхон далайн бүсийн чуулга уулзалт ирэх сарын сарын 9-өөс 12-ны өдрүүдэд нийслэл хотод зохион байгуулагдах гэж байгаа болно. Тус хурал нь дөрвөн жилд нэг удаа зохиогддог аж.
Уг чуулга уулзалтад дэлхийн хараагүйчүүдийн холбооны ерөнхийлөгч болон, Ази номхон далайн бүсийн 18 улсын хараагүйчүүдийн байгууллагын удирдлага, хараагүйн чиглэлээр үйл ажилагаа явуулдаг олон улсын донор байгууллагын төлөөлөл 100 гаруй зочид төлөөлөгчид оролцох юм. Түүнчлэн Монгол улсын ерөнхий сайд У. Хүрэлсүх, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг болон 30 гаруй хүмүүс урилгаар оролцохоор болжээ.
Хурлаар монгол улс Хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ хэрхэн анхаарал хандуулдаг тухай мэдээлэл хүргэхийн зэрэгцээ, төрийн хоёр дахь шатлалын нэгжид үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын мэргэжилтнүүд оролцон хараагүй иргэдэд зориулсан тусгай үйлчилгээ гэж юу болох, дэлхийн улс орнуудын төр засгийн зүгээс уг үйлчилгээг хэрхэн хүргэдэг талаар хэлэлцэх юм байна.
Хамгийн гол нь дэлхийн туршлагаас суралцан монголын хараагүй иргэдийн амьдралд бодитоор нэвтрүүлэх боломж бүрдэж байгаа гэдгийг МХҮХ-ны Ерөнхийлөгч Д.Гэрэл онцолж байна. Монгол улсын хэмжээнд 16000 харааны бэрхшээлтэй иргэд байдаг байна.
Б.Лхам