Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүүхэд хамгааллын асуудлаар төрийн байгууллагын удирдлагуудтай уулзаж, ярилцав

2018-8-30
0
ЖИРГЭХ

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр хүүхэд хамгааллын асуудлаар төрийн байгууллагын удирдлагуудтай уулзаж, ярилцлаа.

 

Ийнхүү уулзах болсон шалтгаан нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны зургадугаар сарын 28-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохдоо хүүхэд хамгааллын асуудлаар Төрийн байгууллагуудад үүрэг, чиглэл өгсөнтэй, мөн 2018-2019 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбоотой юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, үг хэлэхдээ:

“2017 онд 1692 гэмт хэргийн улмаас 1752 хүүхэд хохирч, 2018 он гарсаар /2018 оны зургадугаар сарын байдлаар/ гэмт хэргийн улмаас хохирсон хүүхдийн тоо өмнөх жилийн мөн үеийнхээс 40 хувиар өссөн. Өнгөрсөн жил золгүй байдлаар 127 хүүхэд нас барж, 187 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн” талаар тоо баримт дурдаж, нэн яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг холбогдох төрийн байгууллагуудад үүрэг, чиглэл болгосон байдаг.

 

Хүүхэд хамгааллын асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны зургадугаар сарын 28-нд хэлсэн үгийг бүрэн эхээр нь унших болон бичлэгийг үзэх бол энд дарна уу.

 

Энэ дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр хүүхэд хамгааллын асуудлаар төрийн байгууллагууд ямар арга хэмжээ авч байгаа талаар тайлан, мэдээлэл сонсож, дахин үүрэг, чиглэл өгөх уулзалтыг зохион байгуулав.

 

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

Та бүхэнд өглөөний мэнд хүргэе. 2017 оны арваннэгдүгээр сард Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах төрийн бодлогын хэрэгжилтийг сайжруулах, олон нийтийн оролцоо, хяналт” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийн хүрээнд Цагдаагийн Ерөнхий газрын бүтэц, зохион байгуулалтад “Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасаг” байгуулагдсан байна.

 

2018 оны дөрөвдүгээр сард “Хүүхэд хамгаалал, өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг болсон. Та бүхэн санаж байгаа байх. Энэ мэт олон хэлэлцүүлэг, хурал зохион байгуулж байгаа ч томчуудын хайхрамж, болгоомжгүйгээс хүүхэд эндэх, хүчирхийлэлд өртсөн гэх статистик, тоон мэдээллүүд буурахгүй байна.

 

Үүнтэй холбоотойгоор 2018 оны зургадугаар сард УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, хүүхэд хамгаалалтай холбоотой асуудлаар үг хэлэхдээ хүүхэд хамгааллын чиглэлээр үйл, ажиллагаа явуулдаг бүхий л төрийн байгууллагуудад хандан зургаан зүйлтэй үүрэг, даалгавар, ажлын чиглэлүүд өгсөн. Тухайн чиглэлд Хүүхэд хамгааллын хууль, стандартыг боловсруулж, хэрэгжүүлэх журмыг мөрдүүлэх, сургууль цэцэрлэгийн сургалтын орчин, хүүхдийн тоглоомын талбай, хүүхдэд хамаатай бүх орчинд үзлэг, шалгалт хийж, аюулгүй байдлыг хангах зэрэг зургаан чиглэлээр үүрэг даалгавар өгсөн.

 

Энэ дагуу нийт 11 төрийн байгууллага үүрэг, чиглэл авснаас өнөөдрийн байдлаар найман байгууллага тайлангаа ирүүлсэн байна. Тайлангуудыг нэг бүрчлэн уншихад санаанд нийцсэн, үнэхээр арга хэмжээ авч гээд тайвшрах хэмжээний тайлангууд ирсэнгүй.

 

Мэргэжлийн байгууллагууд улсын хэмжээнд ажиллаж байгаа 798 ЕБС-иас 44 сургууль буюу 18 хувьд нь, 1416 цэцэрлэгээс 60 цэцэрлэг буюу 23.6 хувьд нь шалгалт хийсэн байна. Хөдөө орон нутгийн сургууль, цэцэрлэгийн байгууллагуудыг шалгасан дүн мэдээ тайланд дурдагдаагүй байна. Энэ мэт тайлангуудаас харахад шалгалтаар илрүүлсэн зөрчлөө л бичиж. Харин зөрчлийг арилгуулж, түүнийгээ биечлэн шалгасан тухай  тайланд дурдагдаагүй байна. Тоо баримт нэгтгэх, бичиг шаардлага өгөх, торгох нь бидний хүсээд байгаа үр дүн биш гэдгийг ойлгож байгаа байх” гээд тайлангаас тодруулах зүйлсээ холбогдох төрийн байгууллагын удирдлагуудаас асуув.

 

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

–Ил задгай, аюултай цахилгааны утас хэдийг илрүүлж, хэдийг аюулгүй болгосон бэ. Жишээ нь, тайланд дурдсан Чингэлтэй дүүргийн  9-р хорооны 11 гудамжны айлууд борооны усны хамгаалалтгүй гэж бичжээ. Тэнд байгаа цахилгааны утаснуудыг хэрхэн аюулгүй болгосон бэ?

 

2018 оны наймдугаар сард буюу энэ сард улсын комисс хүлээж авсан Чингэлтэй дүүргийн 18-р цэцэрлэгийн цахилгааны удирдлагын өрөөнд ус нэвчиж, хоёр цаг тутам шахуурга ашиглан усыг гаргаж байгаа нь цэцэрлэг тэр чигтээ галын аюултай байна гэж тайланд дурдсан байна. Ингээд ямар арга хэмжээ авсан юм бэ? Яагаад ийм цэцэрлэгийн барилгыг улсын комисс хүлээж авсан байгаа юм. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Боловсролын яам, Нийслэлийн боловсролын газрын холбогдох хүмүүс хариулна уу?

 

БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир:

-Чингэлтэй дүүргийн 18-р цэцэрлэгийн цахилгааны удирдлагын өрөөнд гүний ус нэвчсэн асуудал гарсан. Бид мэргэжлийн байгууллагуудтай нь хамтарч цахилгааны шитийг шилжүүлсэн. Цаашдаа цахилгааны аюулгүй байдал хангагдаж, эрсдэл үүсэхгүй байх.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

–Өнгөрсөн хавар Ерөнхийлөгчид захидал бичээрэй аяны хүрээнд 12 мянга гаруй хүүхэд надад захидал илгээсэн. Үүнээс 31 хувь нь орчны аюулгүй байдлыг хангаж өгөхийг хүссэн захидал байсан. Ингээд бид сургууль, цэцэрлэг, хүүхдийн тоглоомын талбай гээд хүүхдэд хамаатай орчинд аюулгүй байдлыг хангах үүрэг өгсөн. Гэтэл ердөө 79 тоглоомын талбайд үзлэг хийсэн байна. Тэдгээрээс сүүдрэвч хөдөлсөн 15, суурь нь хөдөлсөн 17, аюулгүй байдал хангаагүй тоглоомын талбай 6 байсан байна. Ядаж энэ зөрчлүүдийг арилгасан уу, тайланд дурдаагүй байна.

Мөн хүүхэд сургууль, цэцэрлэгтээ идэж буй хоол, хүнснээсээ хордохгүй байх баталгаа энэ хичээлийн жилд хангагдсан уу. Цэцэрлэгийн хүүхдийн хоолны илчлэгийн хэмжээ батлагдсан хэмжээнээс 310 ккалаар бага, хүнсний ногоо, жимс жимсгэний хэмжээ 4 дахин бага, харин будаа, гурил, чихэрлэгийн хэмжээ байнга их байсан хэвээр байна шүү дээ. Энэ харьцааг эрүүл, зохистой болгох асуудлаар ямар ажил хийж байгаа вэ?

 

БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир:

-2018 оны долдугаар сарын эхээр БСШУСЯ-наас нийслэлийн ЕБС-иудад орчны аюулгүй байдлын цогц үнэлгээ хийсэн. Мөн Нийслэлийн боловсролын газраас төсөв, төлөвлөгөө боловсруулж сургууль, цэцэрлэгийн, ялангуяа цэцэрлэгийн гадна орчны тоглоомыг шинэчлэх асуудлаар ажиллаж байгаа.

 

Мөн сургууль, цэцэрлэгийн хоол, хүнсний асуудлаар гарч байсан холбогдох 207, 130 дугаар тушаалуудыг хүчингүй болгож, сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээтэй холбоотой чипс, хийжүүлсэн ундаа гэх зэрэг зүйлсийг сургуулийн орчинд заруулахгүй байх, хоолны илчлэг, хэмжээтэй холбоотой шинэчлэгдсэн тушаал гарч, тушаалыг Хууль зүйн яаманд бүртгүүлэхээр хүргүүлсэн байгаа.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

–2016 оны хоёрдугаар сард буюу хоёр жил гаруйн өмнө Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай хууль батлагдсан. 2017 оны арваннэгдүгээр сард Иргэний танхимд болсон хэлэлцүүлэг, 2018 оны дөрөвдүгээр сард болсон хэлэлцүүлгээр дээрх хуулийн дагуу хүүхэд хамгааллын стандартыг хэзээ боловсруулах вэ гэж асууж байсан. Тухайн үед боловсруулж байгаа гэж хариулсан байна. Одоо ямар хэмжээнд байна вэ?

БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир:

-БСШУСЯ-наас сургуулийн орчинд хүүхэд хамгааллын бодлогыг баталж гаргасан. Энэ хичээлийн жилийн есдүгээр сарын 1-нээс эхлэн ЕБС-ийн хүүхэд хамгааллын бодлого хэрэгжээд эхэлнэ. Дээрээс нь сургууль, цэцэрлэгийн орчны эрүүл ахуйн стандарт батлагдсан. Мөн бид одоо орчны стандартыг батлуулахаар ажлын хэсэг гарган ажиллуулж байна. Энэ ажил хэлэлцүүлэх шатандаа явж байгаа.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

-Хүүхэд харах үйлчилгээ эрхэлж байгаа газруудын  76.3 хувь нь их, дунд хэмжээний эрсдэлтэй байна гэсэн дүгнэлт гарсан байна. Энэ зөрчлийн хэдэн хувийг арилгасан бэ. 76.3 хувиас буурсан уу. Зөрчил арилгаагүй газруудад цаашдаа ямар арга хэмжээ авах вэ?

БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир:

-Энэ хичээлийн жилд 439 хүүхэд харах үйлчилгээний байгууллагаар 4900 гаруй хүүхэд хүмүүжих урьдчилсан мэдээлэл бий. Энэ бүх байгууллагууд дээр хяналт тавьж байгаа. Эцсийн үр дүн гараагүй байна.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

-Мэргэжлийн багшаар хангагдаагүй сургууль, цэцэрлэг нийслэлд 63 байна гэсэн тоо гарч. Орон нутагт энэ талын мэдээлэл алга. Орон нутагт ямар байр, байдалтай байгаа вэ?

БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир:

-Энэ жил бага боловсролын бүлгийн тоо 500 орчим бүлгээр нэмэгдэх тооцоо гарсан. Энэ хэмжээнд бага ангийн багшийн эрэлт, хэрэгцээ нэлээдгүй бий. Ер, нь мэргэжлийн багшийн хангалт 98.6 хувьтай байгаа. Харин хөгжмийн багшийн эрэлт маш өндөр байгаа. МУБИС-ийн болон Соёл урлагийн сургуультай хамтран хөгжмийн багш бэлтгэж байгаа. Бусад мэргэжлийн багш нар хангалттай бий.

 

Бага ангийн багш бэлтгэж байгаа сургууль улсын хэмжээнд 20 гаруй байдаг. Бид чанарын асуудалд анхаарч байгаа. Багшлах эрхийн гарааны шалгалтад орсон багш нарын 50 хувь амжилтгүй, шалгалтандаа унасан тул сургуулиа төгсөөд л ажилд орох боломжгүй байдал үүсч байгаа. 2019 оны нэгдүгээр сараас Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль хэрэгжээд эхлэхээр багшийн хангалт харьцангуй нэмэгдэх боломжтой. Мөн өмнө нь тусгай, дунд мэргэжлээр төгссөн багш нарын хөрвөх сургалтыг сайжруулснаар багш нарын дутагдал багасна. Хөдөө, орон нутгийн түвшинд ч гэсэн бид судалгаа авсан. Бүх мэргэжлийн 971 багш шаардлагатай байгаа.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

-Олон нийт маш үндэслэлтэй нэг асуудал гаргаж тавьдаг. Энэ нь цэцэрлэг 17:00 цагт тардаг. Гэтэл ажил 18:00 цагт дуусдаг. Энэ хооронд эцэг, эх ажлаа нэг цаг таслах асуудал бий. Давхар замын түгжрэлээс болж хоцорлоо гэхэд цагийн 1000-3000 төгрөгийн торгууль эцэг, эхчүүдээс авч байна. Энэ асуудлыг яах вэ. Нийгэмд бодитоор тулгарч байгаа асуудал шүү.

БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир:

-БСШУСЯ-наас ажлын хэсэг байгуулагдаж, боловсролын салбарт ажиллаж байгаа боловсон хүчний ажлын ачаалал, хариуцлага дээр үнэлгээ хийсэн. Үүн дотор хамгийн их ачаалалтай ажиллаж байгаа хэсэгт цалин хөлсийг нь нэмэх асуудлыг ярьж байна. Цэцэрлэгийн багш нарын ачаалалд тохирсон хөлсийг нь өгөх асуудлыг ХНХЯ-нд хүргүүлсэн.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

–Цэцэрлэг 17:00 цагт, та өөрөө 18:00 цагт тардаг. Өөрөө 17:00 цагт хүүхдээ авахын тулд нэг цагийн ажлаа яаж зохицуулж байна?   

БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир:

–Би өөрөө авдаг. Илүү цагаар хүүхдээ харуулсны төлбөр гэж ажилласан багшид урамшуулал өгдөг. Яамны хэмжээнд энэ цагийн зөрөөний асуудал яригдаж байгаа. Орой ямар ч аргагүй хүүхдээ 18:00 цагаас авдаг бол илүү цагийн бүлэг ажиллуулах зэрэг асуудал яригдаж байгаа” гэсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цааш ярихдаа энэ асуудлыг шийдэх арга зам, саналаа долоо хоногийн дотор боловсруулж илгээхийг холбогдох байгууллагуудад даалгав. Мөн энэ уулзалт нь тайлан, мэдээ унших, түүнийг шалгах биш, үүссэн асуудлыг нэгдэж нийлэн үр дүнд хүрэх асуудал гэдгийг онцоллоо.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Цагдаагийн Ерөнхий газраас “Хайрла, хамгаал”, “Хүүхэд хамгаалал”, “Хуулиа мэдье” зэрэг олон арга хэмжээ зохион байгуулж, үр дүнд нь хүүхдийн үйлдэж байгаа гэмт хэрэг 30.2 хувиар буурсан гэсэн сайшаалтай үр дүн гарсан” талаар дурдаж, цаашид урьдчилан сэргийлэх чиглэлээр иймэрхүү бодит ажил зохион байгуулахад хамтарч ажиллана гэдгээ хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мөн хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан бэлтгэл ажлын асуудлаар төрийн байгууллагын төлөөллүүдтэй дэлгэрэнгүй ярилцаж, долоо хоногийн дотор үүссэн зөрчил, дутагдлуудыг арилгах, хамтарч ажиллах санал авч, нэг сарын дараа дахин уулзахаар товлов.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хүүхэд хамгааллын асуудлаар төрийн байгууллагын удирдлагуудтай хийсэн уулзалтад:УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүн Б.Саранчимэг, УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга, Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Д.Үүрийнтуяа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Р.Булгамаа, ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, тус яамны мэргэжилтнүүд, БСШУСЯ-ны газрын дарга, мэргэжилтнүүд, ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж, Хүний эрхийн комиссын дарга Г.Бямбадорж, Цагдаагийн Ерөнхий газрын удирдлагууд зэрэг төрийн байгууллагын 30 гаруй хүн оролцов.

 

Эх сурвалж: President.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
“Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
Ихэнх нутгаар хуурайшилт их байна
О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • kk (103.9.90.131)
    ene olon hunees unurbayariin zurgiig ingej tavidag ni yaj bgaan
    2018 оны 08 сарын 31 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    Өчигдөр 15 цаг 05 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    Өчигдөр 14 цаг 57 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Өчигдөр 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Дуа Липа "Samsung Electronics" компанийг зургийг нь зөвшөөрөлгүй ашигласан үндэслэлээр шүүхэд өгч, 15 сая ам.доллар нэхэмжилжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • Гадаадын иргэн харьяатын газрын даргаар Б.Энхсүхийг томиллоо
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК