Дархан-Уул аймгийн Дархан сумын төв зам дагуух аж ахуй нэгж байгууллагуудаар авто зам, явган хүний замын огтлолд дугуйтай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг саадгүй зорчих, аюулгүй байдлыг хангах тэмдэг, тэмдэглэгээг сайжруулах, сэргээн засварлуулах ажлыг зохион байгуулж байна. Тус аяныг Дархан сумын ЗДТГ, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Тэргэнцэртэй иргэдийн холбоо зэрэг байгуулагууд хамтран зохион байгуулж байгаа аж.
Үүний үр дүнд Дархан сумын наймдугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд байгууллагынхаа гадна замын огтлолцлын нэвтрэх хэсгийг зориулалтаар нь засварлажээ.
Тус аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй дөрвөн мянга гаруй иргэн байдгаас 60 гаруй тэргэнцэртэй иргэн, 480 гаруй харааны бэрхшээлтэй иргэн Дархан суманд амьдардаг байна.
Б.Лхам