Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газраас аймаг, сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран зохион явуулж байгаа "Мотоцикль бүхий өрх бүрд хамгаалах малгай" аян үргэлжилж байна.
Уг аяны хүрээнд тус аймгийн Цагдаагийн газар "Арвижихговь" авто сургуультай хамтран Цогт-Овоо сумын мотоцикльтой иргэдэд стандартын шаардлага хангасан 100 ширхэг хамгаалах малгайг үнэ төлбөргүй олгож, сургалтад хамрагдсан 47 иргэнд “А” ангиллын үнэмлэхийг хүлээлгэн өгсөн байна.
Он гарсаар аймгийн хэмжээнд Мотоцикльтой холбоотой зам тээврийн осол долоо бүртгэгдэж, үүнээс дөрвөн хүний амь нас хохирчээ. Хэргийн шалтгаан нь жолооч, зорчигч хамгаалах малгай хэрэглээгүй замын хөдөлгөөнд оролцож, хурд хэтрүүлсний улмаас толгойдоо гэмтэл авсан гэсэн дүгнэлт гарсан байна.
Б.Лхам