Хан-Уул дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвөөс Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын "Бизнесээ эхэл" хөтөлбөрийн сургалтыг зохион байгуулж, төгсөгчид батламжаа гардан авсан байна. Тус сургалт нь жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг хөгжүүлж, тэднийг чадавхжуулах зорилготой аж.
Сургалтад Хан-Уул дүүргийн нийт долоон иргэн хамрагдсан бөгөөд Монгол гутлын үйлдвэрлэл, оёдол эсгүүр, зөв хооллолт хийн дасгал, худалдаа үйлчилгээний чиглэлээр бизнесээ эхлүүлэх юм байна. Тус сургалтыг сонирхсон хүмүүс үнэ төлбөргүй хамрагдах боломжтой.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)