зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Эрдэнэдалай: 9911- тэй дугаараар бүхэл бүтэн банк байгуулах төлөвлөгөөтэй

2018-8-31
0
ЖИРГЭХ

 

Түүний яриа маш сонирхолтой. Дээр нь миний сонирхсон сэдэв байлаа. Зарим нь түүнийг жижигхэн ломбардны бизнес эрхэлж байна, эсвэл зальтай овжиныг нь гайхаж болох. Харин миний хувьд эрсдэлгүй, тогтвортой бизнес гэж үзэж байв. Тэрбээр Английн Засгийн газрын Chevening тэтгэлгээр Лондонгийн их сургуулийг Санхүүгийн шинжлэх ухааны магистраар төгссөн. Эдүгээр өнгөц харвал ломбардны эзэн.  Харин өнөөдөр тун сонирхолтой, өөртөө кайфтайгаар ажиллаж байгаа нь анзаарагдсан. Ингээд “Алтан Бумба Санхүүгийн Нэгдлийн Гүйцэтгэх захирал, шинжээч Dale Choi буюу Ч.Эрдэнэдалайг “Чат-ярилцлага”-ын зочноор урьж ярилцсанаа сонирхуулъя.

 

-Оройн мэнд. Чат ярилцлагад тавтай морил. Сошиал орчинд таныг Dale Choi гэж мэддэг. Энэ ямар учиртай нэр вэ?

-Миний аавыг Чойнхор, намайг Эрдэнэдалай гэдэг. Би гадаадад олон жил сурч, ажилласан болохоор хамтрагчид маань монгол нэр урт болохоор товчилж болох эсэхийг асуудаг байлаа. Ингээд “Далай” гэдгийг Dale, “Чойнхор”-ыг нь Choi болгосон. Сүүлдээ Dale Choi нь миний брэнд нэр болсон.

 

-Компанийн чинь нэр бүр ч сүртэй, шашин ламын агуулгатай, тэгснээ твийтрт бол ардаа банк гэдэг үг нэмсэн байна билээ. Бас л сонирхолтой санагдлаа?

-Манай удам угсаа Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумаар нутагладаг, Амарбаясгалант хийдийг барьсан дархад мужаанууд байсан гэж ахмадууд айлддаг. Манай хийд бумбын тахилгаар алдартай тул Лондонгоос ирчихээд лам дүү нартайгаа заслын үеэр хууч хөөрч байгаад Алтан Бумба гэдэг гүн агуулгатай сайхан нэрийн онгод санаанд гэнэт орж ирсэн. Гарсан ч гэсэн үргэлж арвиждаг алтан бумба гэж ойлгож болно.

 

-Таны бизнес сонирхолтой санагдлаа. Яагаад энэ төрлийг сонгох болов?

-Барьцаат болон барьцаагүй зээлийн салбарт олон компани янз бүрийн шийдлийг гаргаж байна. Манай компанийн хувьд ихэвчлэн 9911 болон бусад гар утасны дугаараар дамжуулж зээл олгодог. Олон жил барьсан 9911 дугаараа барьцаалж өндрөөр үнэлүүлж, сарын 3-5 хувийн хүүтэй зээл олгодог. 9911-ээс гадна 8811, 9909, 9919, 9999, 9910 серийн дугаар барьцаалж шуурхай зээл олгож байгаа. Үндсэндээ зах зээлд 60 мянган дугаар үнэлэгдэж байна гэсэн үг. Бидний статиистик анализ шинжилгээгээр бол 9911 дугаарын хэрэглэгчид Монголын чинээлэг буюу томоохон бизнес давхарга, харин нөгөө таван сери нь дундаж болон жижиг дунд бизнес давхарга гэж ойлгох нь үндэслэлтэй гарсан. Статистикийн шинжлэх ухааны хувьд тан руу 9911 дугаартай хүн залгахад тэр хүн чинээлэг байх магадлал өндөр. Гэхдээ мэдээж заавал биш. Дугаарын статистик өөрөө их сонирхолтой сэдэв л дээ, тоо учраас.

 

-Танай компани “Теди” төвтэй ямар харилцаатай байдаг вэ. Тэд дугаар гаргаад, танайх тэр дугаараар нь бизнес хийгээд байхаар дуртай байна гэж үү?

-Манай компанийн зээлийн салбар азаар “Теди”-ийн яг эсрэг талд, хамгийн ойрхон байрладаг. Манайхтай ижил, хөрш байрладаг хэд хэдэн компани, ломбард, ББСБ-ууд бий. Бүгдээрээ л “Теди”-ийн ойролцоо байдаг. Тэргүүлэгч гэвэл “Сайн ломбард” байна. 9911…, 8811…барьцаалж одоогоор 30 гаруй салбар ажиллуулж байна. Манайх ганцхан салбартай гарааны, залуу компани. Гэхдээ 9911 дугаараар мэргэшиж түүгээрээ өрсөлддөг. Ингэснээр зах зээл дэх үйлчилгээний хүртээмж, эрэлт, өсөлт эрс нэмэгдэж байна. Энэ хөөсрөлт үү, бодитой өсөлт үү гэж эдийн засагчид, санхүүчид, шинжээчид гайхширч байгаа. 9911 бол цэвэр органик, капиталист зах зээл юм. Нэг жилийн өмнө бид бизнесээ эхэлж байхад  9911…дугаар дунджаар 12.5-13  сая төгрөг байсан бол одоо 27-30 сая төгрөгт хүртлээ буюу ганцхан жилийн дотор хоёр дахин өслөө. Үүнээс үүдээд 9911-ээр өрсөлддөг манай компани оновчтой ажиллач, азтай, ёндоотой байлаа. Манай компани 9911-ээс бусад харилцагчдынхаа зээлийн хүртээмжийг ч байнга тогтмол өсгөж байна.Жишээ нь 9910…болон 9999… дугаарыг хэдхэн сарын өмнө арилждаггүй байсан. Хэн ч барьцаалж зээл өгдөггүй байсан. Энэ талаар манай компани анхдагчдын нэг. Одоо бол ийм дугаартай бол шууд манай компани дээр ирээд зээл авч болно. Ингэснээр гар утасны дугаар нь тэр хүний имиж, үнэлэмжийг тодорхойлохоос гадна иргэдийн бодит баялаг, хөрөнгө болж байгаа юм.

 

-Ашиг орлого чинь нэмэгдэж байгаа юм байна, энэ нь өрсөлдөөний зарчмаар мөнгө хүүлэгчдийг зээлийн хүүг бууруулахад нөлөөлж байна гэж ойлгож болох уу. Ер нь мөнгө хүүлэгчдийн талаар ямар бодолтой явдаг вэ?

-Болно л доо. Зээлийн хүртээмжийг сайжруулснаар сарын 10-20 хувийн хүүтэй өдрийн зээл гэх мэт хууль бус мөнгө хүүлэлт зах зээлийн өрсөлдөөний зарчмаар аяндаа шахагдах болно. Дугаар үнэтэй болсноор, эдийн засгийн эргэлтэд орсноор таны хэлсэнчлэн мөнгө хүүлэгчдийн зээлийн хүүг яалт ч үгүй бууруулж байна. Зээлдэгчид үүнийг л хүсч байна. Мөнгө хүүлэлт бол зээлдэгч нөгөө талд илтэд хохиролтойг мэдсээр байж гарцаагүй байдалд орсныг нь ашиглан түрэмгийлж зээл олгохыг хэлдэг гэж ойлгодог.  Хамгийн таашаалтай нөхцлийг санал болгож, сайн үйлчилгээ үзүүлж чадсан нь, компаниа зөв, сахилга баттай, чадварлаг засаглалаар авч явж чадсан нь л тунаж үлдэнэ, чадахгүй нь шахагдаад дампуурна. Өнөөгийн эдийн засгийн сэргэлтийн үед зээлийн огцом тэлэлт явагдаж байгаагийн хэрээр ирээдүйд чанаргүй зээл болох магадлалтай зээлүүд ч банк санхүүгийн системийн хэмжээнд нэмэгдэж байна. Урьдчилгаагүйгээр автомашины зээл олгоно гэдэг нь 100 хувь зээлтэй гэсэн үг. Харин зээлдэгчийн орлого нэмэгдэхгүй, эсвэл орлого нь доголдвол зээл төлөх чадвар нь муудна. Энэ мэтчлэн зээлийн “credit boom”-ын үеэр дараагийн эдийн засгийн хямралын үрийг тариад байж болохгүй шүү дээ. Монгол Улс энэ муу мөчлөгөөр 25 жил явлаа. Тэгэхээр санхүүгийн компаниуд чадвартай байж, тэр хэрээрээ тодорхой дүрэм журамтай, зээлийн “өрмийг хамах” буюу хамгийн сайн зээлийг гаргадаг байхын төлөө өрсөлддөг.

 

-Мөнгө хүүлэлтийн талаар ямар бодолтой явдаг вэ?

-Орлого багатай хүн алтан дугаар, эсвэл 9911-тэй дугаар авчихвал зөв хөрөнгө оруулалт гэж хэлэхэд хэцүү байх?

-Зорилго нь тодорхой, тооцоо судалгаа сайн байгаад тогтвортой бизнес эрхэлдэг бол 9911-тэй дугаар авбал зөв хөрөнгө оруулалт л гэж би хэлнэ. Зээл талаасаа харвал зээлээ төлж чадахгүй хүнд бол ийм дугаар эзэмших нь хэт тансаг хэрэглээ гэж хэлж болно. Бизнес хийхгүй, орлого тогтворгүй иргэн ямар ч тооцоо судалгаагүйгээр ийм дугаар барьцаалаад  20  сая төгрөгийн зээл авлаа гэхэд эргэн төлөх чадваргүй бол хэн хэндээ хохиролтой.

 

-Нууц биш бол хэр ашигтай ажиллаж байна?

-“Алтан унжлагат” хэмээх 2017 он манай компанийн хувьд ёндоотой жил байлаа. Бид санхүүгийн шинэ загварыг амжилттай нэвтрүүлж чадсан. Зээлийн багцаа нэг жил хагасын дотор 130 удаа өсгөлөө. Анх бид 20 сая төгрөгийн өөрийн хөрөнгөтэйгээр гараагаа эхэлсэн бол өнөөдөр буюу жил хагасын дотор манай зээлийн багц 2.7 тэрбум төгрөг болсон. Ингэж зээлийн тэлэлт ихэсч байна. Ийм огцом тэлэлт буюу credit boom дээр хэлсэнчлэн сайн, муу талтай.  

 

-Яг өнөөдөр 9910 болон 9999 дугаарыг барьцаалаад шууд зээл олгох уу?

-Та энэ дугаарыг эзэмшиж байгаа л бол шууд зээл авч болно. Маш сонирхолтой бизнес.  Гар утасны дугаар бол манай зах зээлийн гайхамшиг юм. Дугаарын зах зээл өөрөө бий болсон, өөрөө хөгжөөд явчихлаа. Өнөөдрийн байдлаар Монголд 3.9 сая идэвхтэй дугаар байдаг. Үүнээс 60 мянган нь л эдийн засгийн эргэлтэд орчихлоо. Эдийн засаг хөгжих тусам аажмаар бусад серүүдэд энэ боломж олдоно. Жишээ нь бид 9908, 9900 дугаараар туршилт хийж үзсэн. Болох юм байна лээ.

 

- Одоогоор танайх 9911… дугаар барьцаалж зээл авбал дээд тал нь хэдэн төгрөгний зээл олгох вэ?

-9911 бол манай компанийн брэнд болсон бүтээгдэхүүн. Бид 20 сая хүртэлх төгрөгийн зээлийг шуурхай олгож байгаа. Дугаарын сүүлийн цирүүд бол ямар ч байж болно. Алтан дугаарт бол 100 сая төгрөгийн зээл ч гаргана.

 

-Энэ дугаарыг онцлохын учир шалтгаан юунд байна?

-9911  өөрөө том сэдэв л дээ. Эзэмшигчийнхээ түүх, “характер”-ийг илэрхийлнэ  ч гэж үзэж болно. Цээжлэхэд амархан байх гэх мэт менежмент, маркетинг, брэнд агуулгатай ч дугаарууд байна. Дугаарын акустик хүртэл ач холбогдолтой байдаг. Жишээ нь 99-11-50-50 гэхэд гоё сонсогдож байгаа биз дээ. Шинжлэх ухаан, эдийн засгийн хувьд би нэг талаас   9911…дугаарыг Giffen бараа гэж үзэж байгаа. Giffen бараа бол статус илэрхийлсэн, үнэтэй тусмаа хүмүүс илүү хүсдэг тийм бараа байдаг.

 

-Гар утасны дугаарыг Giffen бараа болгож хувиргасанд нийгмийн нөлөө нэлээд бий байх, тийм үү?

-Монголчуудын нэр хүндээ бодсон, бас нэрэлхүү, зиндаархаг чанар, уламжлалт соёлын аль аль нь л нөлөөлсөн байх. Хурдан удмын адуу, үнэтэй хөөрөг, Зайсан дахь тансаг хаус, Lexus 570 зэрэгтэй төстэй агуулгаар ойлгоорой. Материаллаг соёл нэлээд дэлгэрч байна. Статус илэрхийлсэн брэнд бүтээгдэхүүнд дуртай, чинээлэг зах зээлийн хүрээлэл буй болсон. Нөгөө талаасаа хөрөнгө оруулалтын хувьд 9911 дугаарыг bitkoin гээд ойлгочихож болно. Мobicom компани 1996 онд гаргасан ярьдаг bitkoin. Bitkoin ч гэсэн эцсийн дүндээ баахан тооцоолж гаргадаг тоо шүү дээ. Энэ утгаараа Mobicom компани 10 мянган ширхэг ярьдаг bitkoin mining хийчихээд үнэгүй тараасан. Харин удалгүй 9911-ийн ханш өсөөд эхэлсн. 2010 он гэхэд 9911 дугаар 6 сая төгрөгийн ханштай байсан. Санхүүгийн хямралын үед 9911 дугаарын үнэ ханш царцсан болохоос чинээлэг эзэмшигчид зараагүй, ханш нь ч унаагүй гэссн судалгаа байдаг.

 

-Тэгвэл тэр 1996 онд үнэгүй авсан 9911 дугаарын ханш хэд дахин өсчихөв өө?

-1996 онд үнэгүй аваад, 20 жил хариуцлагатай хэрэглэсэн, сахилга баттай хэрэглэгчид өнөөдөр 9911 дугаараа ойролцоогоор 27.5 сая төгрөгөөр зарж байна. Хөрөнгө оруулалт нь 27.5 сая удаа өслөө. Энэ зах зээлийн гайхамшиг байгаа биз дээ. Үүнийг гүйцэх ямар ч хувьцаа, хөрөнгө оруулалтын актив Монголд байхгүй.Тиймээс л би 9911 бол үндэсний bitcoin гээд байгаа юм.

 

-Бусад дугаарын үнэ өсч байна уу?

-9911-ийг дагаж 9909, 9919, 8811, 9919, 9910, 9999 дугааруудын үнэ эрчимтэй өсөж байна. Хамгийн сонирхолтой нь эдийн засагч, шинжээчийн хувьд би цаашид ч 9911-ийн ханш өснө гэж прогноз хийж байна. Ирээдүйд 50, 100 сая төгрөгт ч хүрэхийг үгүйсгэхгүй.

 

-Яагаад?

-Энэ бол энгийн эдийн засаг. Санхүүгийн чадавхитай худалдан авагчид зарахгүй, pgjgh шаардлага байхгүй. Харин сул чадавхитай нь шахагдаад яалт ч үгүй зарна. Нэмэгдэх боломжгүй 10-хан мянган дугаар байгаа тул нийлүүлэлт багасна. Энгийн логик шүү дээ.

 

-Мobicom-ын талаар ямар сэтгэгдэлтэй явдаг вэ. Өрсөлдөгч үү, хамтрагч уу?

-Mobicom бол маш хариуцлагатай мундаг компани. Бидний эрхэлж буй бизнест, энэ төрлийн зах зээлд ажиллаж байгаа мөртлөө оролцдоггүй. Харин дугааруудынхаа өрийг маш сайн барагдуулдаг. Маш цэвэр байдлаар шилжилт хөдөлгөөнийг бүртгэдэг. Регистрийн дугаараар шүүхэд бүр 1990-ээд оны 9515-тай дугаарын өр хүртэл гарч ирдэг гээд бод доо. Тэр өрийн тооцооллыг сайн хөтөлдөг, барагдуулдаг. Ингээд хоёр талаас бүх тооцоог хаалгаж байж shine эзэмшигчийн нэр дээр шилжүүлдэг. Mobicom-ын ерөнхий захирал Хамада-сан хоёр хоногийн өмнө  Bloomberg телевизээр яг надтай ижил үзэл бодол илэрхийлсэнд би их баярлаж байна.

 

-Тодруулбал?

-Тэрбээр “Гар утасны дугаар бол дахин давтагдашгүй дансны дугаар, хаяг, код гэсэн юм.  Өнөөдөр 9911-тэй хүн ББСБ-аас 20 сая төгрөг 1-2 цагийн дотор зээлнэ. Цаашилбал дугаараараа бүх төлбөр тооцоог хийдэг болох цаг ч ирнэ. Манай компани 9911 дугаар дээр бүхэл бүтэн банк байгуулах төлөвлөгөөтэй.

 

-Тэгвэл LENDMN-ийн талаар ямар бодолтой явдаг вэ?

-Fintek гэдэг нь санхүүгийн салбарын технологи ашиглаж тэсрэлт хийдэг компаниуд юм. Өнөөдөр Монголд манлайлагч хүн бүхэн LENDMN-ийг мэднэ. Ийм төрлийн бизнес эрхэлж байгаа компани бүхэн Data цуглуулж байгаа, data mining ч гэж үзэж болно. Цаашид Data маань илүү үнэ хүрэх шинжтэй. Бидний цуглуулсан 9911 Data  бол манай компанийн үнэт зүйл. Банкуудад харилцагчдын санхүүгийн мэдээлэл, зээл төлөлтийн байдал чухал байдаг шиг бидний хувьд 9911 харилцагчийн бүх data чухал.

 

-Цаашид ч энэ хэвээрээ үргэлжлэх болов уу?

-Орчин үед утасны дугаар дэлхийтэй харилцах цэг болчихоод байна. Банкны гүйлгээний хуулбар, худалдан авалт, СӨХ, Mobicom, Univision-ийн  биллүүд,  тэр ч байтугай анкет, өргөдөл,маягтад утасны дугаараа заавал өгөх болж байна. Дугаараа солиход энэ бүхнээс “тасарна”. Тиймээс гар утасны дугаараа зөв үнэлэх хэрэгтэй. Энэ бол таны дэлхийтэй харилцах мэдээллийн тулах цэг болсон. 9911-тэй хуримтлагчид  манайд түлхүү хөрөнгө оруулалт хийдэг, хамгийн их хэмжээгээр зээлдэг,  бид тэдний хуримтлал, зээлийн боломжийг аль аль руу нь тэлж хоёр талын санал, хамтын ажиллагаа яв цав нийцдэг. Алтан Бумба Санхүүгийн нэгдэл 9911 дугаараар дамжуулж эдийн засаг, санхүүгийн “цусны эргэлтийн” процессийг дижитал хэлбэрт шилжүүлж байна. Учир нь 9911 бизнес эрхлэгчид зээлээ аваад хаагаад, дахиж аваад мөнгийг жинхэнэ утгаар нь эргэлдүүлж байна шүү дээ.

 

-Бусад оронд хэр хөгжсөн бэ?

-Бусад оронд хэрхэн хөгжиж байгаа талаар бид үргэлж сонирхож судалж байна. Одоогийн байдлаар урд хөршид 8-ын цифртэй дугаараар арилжаа явуулдаг юм байна, олон 8 орсон тусмаа үнэтэй. 88 88 88 88 88 гэсэн дугаарын үнэ нэг сая ам.доллар давдаг. Сонирхуулахад Эмиратад  шонхор, хурдан адуунаас гадна автомашины дугаарын бизнес хөгжиж байна. Энэ нь нэг талаар Англид тансаг вискинд, Францад тансаг винонд хөрөнгө оруулдагтай төстэй. Энэ мэтчлэн нэлээд судалж байгаа. Мөн Дэлхийн банктай хамтарч 9911 судалгаа хийхээр тохирсон. Мэдээллийн датагаа цуглуулж  эхэлсэн, түүхэн дундаж ханшаа харъя гэж бодож байна.

 

-Сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа. Амжилт хүсье.

 

Ярилцсан У.Оргилмаа

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр хэвээр байна
Толгойтыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох замын ажил үргэлжилж байна
НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
Үндэсний номын баяр энэ сарын 16-ний өдөр эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • Irene (197.210.84.187)
    Hello, as a newbie to cryptocurrency trading, I lost a lot of money trying to navigate the market on my own, then in my search for a genuine and trusted trader/broker, i came across Trader Bernie Doran who guided and helped me retrieve my lost cryptocurrencies and I made so much profit up to the tune of $60,000. I made my first investment with $2,000 and got a ROI profit of $25,000 in less than 2 week. You can contact this expert trader Mr Bernie Doran via Gmail : BERNIEDORANSIGNALS@GMAIL.COM and be ready to share your experience , tell him I referred you
    2024 оны 10 сарын 08 | Хариулах
  • vallez merchant (102.90.46.247)
    Recording the success in Cryptocurrency, Bitcoin is not just buying and holding till when bitcoin sky-rocks, this has been longed abolished by intelligent traders ,mostly now that bitcoin bull is still controlling the market after successfully defended the $60,000 support level once again and this is likely to trigger a possible move towards $1090,000 resistance area However , it's is best advice you find a working strategy by hub/daily signals that works well in other to accumulate and grow a very strong portfolio ahead. I have been trading with Mr Bernie Doran daily signals and strategy, on his platform, and his guidance makes trading less stressful and more profit despite the recent fluctuations. I was able to recover my funds and Recover my losses and easily increase my portfolio in just 3weeks of trading with his daily signals, growing my $3000 to $35,000 profits. Mr Bernie’s daily signals are very accurate and yields a great positive return on investment. I really enjoy trading with him and I'm still trading with him, He is available to give assistance to anyone who love crypto trading and beginners on the trade market , he can also help you recover/retrieve lost or stolen cryptocurrencies, you contact him on WhatsApp : + 1424(285)-0682 , Gmail : BERNIEDORANSIGNALS@GMAIL.COM for inquiries , Crypto is taking over the world
    2024 оны 10 сарын 02 | Хариулах
  • Dave allen (127.0.0.1)
    Investment is one of the best ways to achieve financial freedom. For a beginner there are so many challenges you face. It's hard to know how to get started. Trading on the Cryptocurrency market has really been a life changer for me. I almost gave up on crypto at some point not until saw a recommendation on Elon musk successfully success story and I got a proficient trader/broker Mr Bernie Doran , he gave me all the information required to succeed in trading. I made more profit than I could ever imagine. I'm not here to converse much but to share my testimony; I have made total profit returns of $20,500 from an investment of just $2000 within 1 week. Thanks to Mr Bernie I'm really grateful,I have been able to make a great returns trading with his signals and strategies .I urge anyone interested in INVESTMENT to take bold step in investing in the Cryptocurrency Market, he can also help you recover your lost funds, you can reach him on WhatsApp : +1(424) 285-0682 or his Gmail : BERNIEDORANSIGNALS@GMAIL.COM tell him I referred you
    2024 оны 09 сарын 01 | Хариулах
  • Зочин (103.26.193.178)
    9911 aimaar orkuud baridag yum bnlee. Aimshgiin, ooriigoo yu gej boddogiin, yum uzeegui malnuud, huduunuus irsen malnuud esvel nam yaridag mlnuud
    2020 оны 04 сарын 24 | Хариулах
  • Убаа нь... (58.108.114.186)
    Мөнгө хүүлэгч нар нэг л өдөр цөм шатдаг гэсэн...
    2018 оны 09 сарын 01 | Хариулах
  • Хулхи хулхиа сайн молигд (202.9.43.16)
    Гаднаа гяланцаг, дотроо паланцаг орк гарууд 9911 барих гэж өр тавиад одоо өрөөсө салаагүй яваа ч нэлээд буй. Ийм гарууд энэ зальтай үнэгт унаж тустлаа ахиж нэг молигдуулна. "Номхон далайн гүүр" жүжгийн 2-3 дугаар анги эхлэв бололтой. Өндөр үнээр 9911 авч барьсан оркууд энэ дугарын хэр ачаар өөдлөн дэвжиж нэр хүндтэй болсон эсэхээ ч эрэгцүүлж нэг үзээсэй. Оркууд бол сүржин агаад даржин тул хэзээ ч өөдлөдөггүй дээ.
    2018 оны 08 сарын 31 | Хариулах
  • зочин (202.9.43.44)
    Энэ залуугийн 90-ээд оны анхны гарааны бизнэс "Номхон далайн гүүр" гэгч АНУ, Канадад виз гаргана, цагаачлулна гэж монголчуудын сэтгэхүүй дээр дөрөөлсөн маш олон хүнийг олон саяаар хохироосон компаний байсан. Тэр хохирсон олон хүмүүс нь энэ нөхөрийг гадаадад зүгтаад олдохгүй байсан учир байгаа газраас нь олж нэг сайн болгож өгсөн дөө. Тархиндаа нүнд гэмтэл аваад үхээ шахсан. Тэгээд нэлээд хэдэн жил сураггүй байснаа. 2010-2012 онд Монголд уул уурхайн хөгжлйн давалгаан дээр дагаад энэ Ч.Эрдэнэдалай гэгч гэнэт нэг их уул уурхай яарьсан олон улсын шинжээч гэж гарч ирсэн. Бэлэн ам хоосон гуяа гэгчийн энэ нөхөр одоо бас 9911 гэж нөгөө л сурсан зангаараа олныг хошигруулж хуурч яваагийн хархлаар олон нийтийг энэ нөхрөөс сэрэмжлүүлэхээс өөр арга алга.
    2018 оны 08 сарын 31 | Хариулах
    • 001
      Яг тийм, ээж нь 2 хүүтэйгээ хамтарсан залилангийн хэрэг нь шуугиулаад байсан.
      2018 оны 08 сарын 31
  • NUS (139.5.217.94)
    NUS NAADAG BAAGII YU YU GEED TOM SHAACHVAA HAHA.
    2018 оны 08 сарын 31 | Хариулах
  • Дорж (202.9.43.12)
    Жаран жил болсонч ханшин унахгүй шүү 9911 маань машин хашаа байшингаас 100: илүү шүүүү үхэр малаас илүүү шүүү малаа гэрээ зараад 9911л яаж иж байгаад аваарай монголчуудаааа
    2018 оны 08 сарын 31 | Хариулах
  • Мэдэхгүй (202.179.25.40)
    9911 барьцаалсан нь шатах гэж үнээ өсгөх оролдлого уу. Мобиком ашиггүй дампуурбал 9911 бариад хэрэг байна уу
    2018 оны 08 сарын 31 | Хариулах
  • иргэн (202.9.42.181)
    Хөөрхий манай хөдөөний голдуу цээж баячуудын утасны дугаар. Бренд хувцас өмсөх гээд хуурамчийн төлөө үхэн хатан зүтгэдэг, Ийм цүнх баривал би баян харагдана. ийм машин унавал би баян харагдана. гэрээ зараад цагаан сар хийдэг шиг тиймэрхүү хүмүүсийн хэрэглэдэг утас бодит байдал дээр шүү. Түүнээс амьдралд ийм утас барьсан зүгээр утас барьсан адилхан л ярих хүнтэйгээ яриана. Битгий худлаа рекламдаад бай. Унаган хотын сэхээтний гаралтай хүмүүс түүнийг тоодоггүй лдээ.
    2018 оны 08 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.70.34.78)
    ene bol nugoo suljeenii bizness gedeg shig oor turliin hulhinii bizness sanaa. uuniig dagaval olon hun dampuurna daa, ene bol humuusiig uran panaaldaj, asar zalihai argaar mungoj bui helber shuu, humuusee bolgoomjlooroi. uun shig hudal hooson bizness baihgui. udahgui zeel avsan humuus shoroo umhene. bitkoin shig baigaa yum, orgui hudal zuil, mongolchuudyn shunal, teneg hoyort ni dulduidsan sanhuugiin zalilan
    2018 оны 08 сарын 31 | Хариулах
    • tsaaguuraa uasny kompaniudtai havsarsan zalilangiin hereg ch baij magadgui yum shuu, sain shalgah heregtei
      2018 оны 08 сарын 31
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Олон улсын жүдо бөхийн холбооноос шинэчилсэн чансааг зарлалаа
    17 мин
  • Боловсролын яамныхны боловсролд анхааръя!
    1 цаг 45 мин
  • Ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр хэвээр байна
    2 цаг 29 мин
  • Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал боомтууд төмөр замаар холбогдох нөхцөл бүрдлээ
    2 цаг 52 мин
  • Толгойтыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох замын ажил үргэлжилж байна
    3 цаг 17 мин
  • Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын 30 бөх
    3 цаг 44 мин
  • УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарын "ээлжит бай" Үндэсний их баяр наадмын тухай хууль
    3 цаг 47 мин
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
    3 цаг 54 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
    4 цаг 33 мин
  • Үндэсний номын баяр энэ сарын 16-ний өдөр эхэлнэ
    4 цаг 56 мин
  • Дараах аймгуудын нутгаар бэлчээрийн ургамлын гарц муу байна
    5 цаг 1 мин
  • Д.Трамп: Саудын Арабаас илүү хүчирхэг түнш гэж ҮГҮЙ
    5 цаг 20 мин
  • Засгийн газар өнөөдөр хуралдахгүй
    5 цаг 29 мин
  • Хоёр Владимирын ЗУРГААН жилийн дараах уулзалтын тухай сонин хачин
    5 цаг 44 мин
  • Зурхай: Нохой худалдан авахад муу өдөр
    6 цаг 12 мин
  • Цахилгаан ТАСЛАХ хуваарь /2025.05.14/
    6 цаг 16 мин
  • Улаанбаатарт 14 хэм дулаан байна
    6 цаг 19 мин
  • Эрхүү мужийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхантай Транбай зэрэг таслийн талаар санал солилцлоо
    21 цаг 3 мин
  • Зарим голууд үерлэж байгаа тул сэрэмжтэй байхыг анхааруулж байна
    21 цаг 16 мин
  • Г.Лувсанжамц: Хэрэглээг биш, хэмнэлтийг дэмжих шинэ бодлогын суурийг тавина
    21 цаг 17 мин
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • ЭМГЭНЭЛ
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • "Казахстаны Их дуулга"-д зодоглох Монголын 22 жүдоч
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Х.Сумъяадорж: Хангай агийн дүрийг бүтээхийн тулд би зургаан кг жин нэмсэн
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • Д.Амгалан: Хууль бусаар иргэний өмчид халдсан зүйл байхгүй
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Эрхүү мужийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхантай Транбай зэрэг таслийн талаар санал солилцлоо
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
  • ЭМГЭНЭЛ
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХОМ
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • Б.Бат-Эрдэнэ: Та нарын сэтгэл өвддөггүй юм уу, төрийн албан хаагч биш "хүн" гэсэн сэтгэлээр ажиллаад өгчих л дөө
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
  • Парис Сен-Жермен vs Интер: Аваргуудын Лигийн финалаас юу хүлээх вэ?
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
24 баримт
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК