Нийслэлийн Тээврийн газраас хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний хэрэгслийн өнгө үзэмж, техникийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих нэгдсэн шалгалтыг хоёр үе шаттай явуулж байгаа. Шалгалтын эхний ээлжийг найм дугаар сарын 13-20-ны өдрүүдэд Автотээврийн хяналтын улсын байцаагч нар явуулж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах чиглэлээр хугацаатай үүрэг даалгавар өгчээ.
Харин наймдугаар сарын 30, 31-ны өдрүүдэд шалгалтын хоёр үе шатаар Нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар, холбогдох албан тушаалтнуудын хамт бааз бүрийн эх авалтан дээр бүх тээврийн хэрэгслийг нэг бүрчлэн шалгаж, цэвэрлэгээ үйлчилгээг улам сайжруулж ажиллахыг анхааруулав.